Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Хордлого авсан 45 хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна
2014-09-04

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын VI сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлого авч эмнэлэгт эмчлүүлж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээс үзвэл хүүхдүүд энэ сарын гуравны өдөр буюу лхагва гаригийн орой 19.00 цагт гурилтай шөл, талх идсэн байна. Үүнээс хойш 10 минутаас нэг цагийн хооронд хордлогын шинж тэмдэг илэрч 103 хүүхэд эмнэлэгт хүргэгджээ. Эмч, ажилтнууд хүүхдүүдэд яаралтай эмчилгээ хийсний дүнд 58 хүүхдийн бие сайжирсан тул сургуулийн дотуур байранд тусгаарлан хяналтад аваад байгаа аж.

х

Тус сургуулийн дотуур байр нь 130 хүүхэдтэй ба тухайн өдрийн, оройн хоолонд 126 сурагч орсон байна. Тэднээс 27 хүүхдэд хордлогын шинж тэмдэг илрээгүй аж.  "Одоогоор эмнэлэгт 45 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Хүүхдүүдийн хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, бусдынх нь дунд зэрэг, хэл татагнах, хоолой боох, дотор муухайрах, толгой, хэвлий, үе мөчөөр өвдөх, хааяа таталт өгөх шинж тэмдэг илэрч байна" гэж Баян-Өлгийн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлжээ.

р

Хордлого илэрсэн даруйд аймгийн Онцгой комисс хуралдан шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа гэнэ. Хүүхдүүдийн идсэн хоол болон хоолонд хэрэглэсэн ногоон цай, талх, дрож, давс, мах, ундны ус, хүнсний ногоо зэргээс дээж авч Мэргэжлийн хяналтын газрын Нэгдсэн лабораторид шинжлүүлж байгаа аж.  Мөн дотуур байрны гал тогооны хэрэгсэл, аяга таваг, тоног төхөөрөмж, орчноос 33 арчдасны шинжилгээ авч лабораторийн шинжилгээнд өгчээ.

р

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин