Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Уруул тагнайн нийгэмлэгийн эмч нар Завхан аймагт ажиллав
2014-07-27

ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын эмч нарын баг Тайваны хүүхдийн эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 18-25-ны өдрүүдэд ажилласан байна. Алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, орон нутагт ажиллаж буй мэс заслын эмч нарын ур чадварыг дээшлүүлэх, уруул тагнайн сэтэрхий эмгэгтэй өвчтнүүдэд мэс засал, хэл засал, гажиг заслын  нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үзүүлжээ.

Й

Тус багийн гишүүдийг аймгийн засаг даргын орлогч Ч.Пунцаг хүлээн авч хагалгаа хийлгэсэн хүүхдүүд, тэдний эцэг эх, иргэдийнхээ зүгээс талархал илэрхийлсэн аж. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн гажиг заслын эмч н.Эрдэнэсайхныг аймгийн хүндэт тэмдэгээр шагнаж, багийн бүх  гишүүдэд Завхан аймгийн түүх номыг дурсгажээ.

Й

Монголын Уруул тагнайн нийгэмлэг нь уруул тагнайн сэтэрхий эмгэгтэй эцэг эхийн салбар зөвлөлийг Завхан аймагт байгуулж хамтран ажиллахаар болсон байна. Эмч нарын баг өвчтнүүдэд мэс засал эмчилгээг хийхийн зэрэгцээ  хэл яриа, гажиг заслын эм­чил­гээг хийж, орон нутагт ажил­лах эмч эмнэл­гийн мэргэ­жилтнүүд, эцэг эхчүүдэд энэ эмгэгийн талаарх сургалт зохион байгуулжээ.

й

Э.Насан

Shuud.mn
Сонин хачин
тамирын ээж:
мундаг эмч нар шүү. хүүг маань хөөрхөн болгож өгсөн аянга эмчдээ, хэл яриатай болгож өгсөн булган эмчдээ, гажиг заслын эрдэнэсайхан эмч нартаа баярлаж явдаг шүү.
2014-07-27