Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Аюулгүй хоол хүнс сонгохыг уриалав
2014-07-08

Баяр наадмын өдрүүдэд иргэд хоол хүнсний аюулгүй байдлыг сайтар хангаж, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэггүйгээс гэдэсний халвдарт өвчинд өх нь цөөнгүй бйадага. Учир нь энэ өдрүүдэд хүмүүс ихэвчлэн ил задгай хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсан, авсан хүнсний бүтээгдэхүүнээ буруу хадгалж хэрэглэсэн, мөн лаазалсан бүтээгдэхүүн хэрэглэсэн байдаг аж. Тиймээс баталгаатай найдвартай, шинжилгээ хийлгэсэн цэгээс хоол хүнсээ авч хэрэглэх нь зүйтэй гэдгийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм. ХӨСҮТ-ийн Халдварт өвчин тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хоол хүнсээр дамждаг өвчнөөс сэргийлэх талаар доорх мэдээлэл, зөвлөмжийг өгсөн юм.

й

Манай улсад сүүлийн 3 жилд дунджаар нийт халдварт өвчний 8.8 хувийг гэдэсний халдварт өвчин эзэлдэг. Үүний дотор цусан суулга, сальмонеллёз, гар хөл амны өвчин, хоолны хордлогот халдварууд зонхилж байгаа ба 70-80 хувийг 9 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломж бий. Хамгийн энгийн арга болох гарын ариун цэврийг сахиж, гараа савантай усаар угаах явдал юм. Суулгалт халдвараар өвдөх эрсдэлийг гарын ариун цэврийг сахиснаар 30-50 хувиар, усан хангамжийг сайжруулсанаар 25 хувиар, ариун цэврийн нөхцлийг сайжруулснаар 32 хувиар тус тус бууруулах боломжтой болохыг судалгаагаар тогтоожээ.

й

Хоол хүнс бохирдоход нөлөөлөх хүчин зүйлс

Хоол хүнс бэлтгэх, боловсруулах, худалдаалах, хэрэглэх, хадгалах, тээвэрлэх үед эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм алдагдсаны улмаас хоол хүнс нянгаар бохирдох нөхцөл бүрддэг. 6 цагийн дотор 1 нян 16 сая тоотой болж үрждэг бөгөөд мах, махан бүтээгдэхүүн, далайн гаралтай хүнс, чанасан будаа, гоймон, кремтэй бүтээгдэхүүн, сүү, бяслаг, өндөг зэрэг уураг, нүүрс усаар баялаг хүнсний бүтээгдэхүүн, мөн бүх төрлийн болсон хоолонд нян өсөж үржих боломжтой. Өвчин үүсгэгч нянгаар бохирдсон хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас нь хараад мэдэх боломж бараг байхгүй, амт, үнэр, өнгө, гадаад байдлын хувьд өөрчлөлтгүй байдаг. Хоол хүнсийг тасалгааны хэмд удаан хугацаагаар хадгалах нь өвчин үүсгэгч нян тухайн хоол хүнсэнд үржиж хүн хэрэглэсэн тохиолдолд өвчлүүлэх эрсдэл үүсгэнэ.

й

Хоол хүнсээр дамждаг өвчнөөр өвчлөх эрсдэл

Нян үржиж бохирдсон хоол хүнс хэрэглэсэн ямар ч хүн өвдөх магадлалтай ч 5 хүртэлх насны хүүхэд, 65-аас дээш насны хүн, жирэмсэн эмэгтэйчүүд, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс бусдаас илүү олон удаа, илүү хүнд өвчлөх эрсдэлтэй байдаг. Гэдэсний халдварт өвчинд цусан суулга, сальмонеллез, гэдэсний хижиг, кампилобактерийн халдвар, гэдэсний савханцрын халдвар, гепатит А буюу халдварт шар зэрэг өвчин багтана. Хоолны хордлого нь нянгийн гаралтай хоолны хордлого, нянгийн бус гаралтай хоолны хордлого гэсэн 2 төрөлд хуваагддаг.

ы

Хоолны хордлогын үед ихэвчлэн тухайн хоолыг идсэнээс хойш хэдэн цагийн дотор хордлогын шинж тэмдгүүд илэрдэг ба өвчилсөн хүнд голдуу бөөлжих шинж тэмдэг илэрдэг. Нянгийн бус гаралтай хоолны хордлого нь байгалийн гаралтай хортой ургамал (хортой мөөг г.м), хортой далайн хүнс (загас, далайн нялцгай биет)-ээр үүсгэгдэхээс гадна хүнсний зүйл үнд метал, пестицид, нитрат, нитрит, диоксин, хүнсний нэмэлт бодис зэрэг төрөл бүрийн химийн бодисоор бохирдсон тохиолдолд үүснэ.

й

Хоол хүнсээр дамждаг өвчнөөс сэргийлэх арга зам

Гар угаах дэглэмийг чанд сахиж, ариун цэврийг эрхэмлэх нь гэдэсний халдвар, хоолны хордлогоос сэргийлэх хамгийн энгийн арга гэдгийг дахин сануулах нь зүйтэй. Мөн хүнстэй харьцагч бүх хүн болон хүнсний үйлдвэр, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газрууд зэрэг хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний газрууд, хоол хүнсийг гэрийн нөхцөлд бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэхэд ДЭМБ-аас гаргасан “Аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр зарчим”-ыг дагаж мөрдөхийг зөвлөж байна.Түүнчлэн хоол хүнсний бүтээгдэхүүн дэлгүүрээс сонгохдоо хадгалалтын горим алдагдсан эсэх, хэрэглэх хугацаа дууссан эсэхийг анзаарахгүй байх, худалдан авсан бүтээгдэхүүнийг машиндаа олон цагаар байлгах, тасалгааны хэмд удаан хадгалах зэргээс зайлсхийх нь зүйтэй.

й

Хоол хүнсээр дамждаг өвчнөөр өвчилсөн тохиолдолд авах арга хэмжээ:

• Яаралтай эмчид хандах: Ялангуяа шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх шинж (цустай суулгах, дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурах г.м/) илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй.

й

• Хэрэв өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

өыб

• Гэдэсний халдварт өвчинтэй тууштай тэмцэх, сэргийлэхэд хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол зэрэг бусад салбаруудын оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагаа хамт олон, хувь хүний үүрэг хариуцлага, амьдралын зөв дадал хэвшил зайлшгүй шаардлагатай

a

Иргэд та бүхэнд гэдэсний халдварт өвчний талаарх өөрсдийн мэдлэгийг нэмэгдүүлэн, эрүүл аж төрөх зөв дадал, хэвшлийг эзэмшиж, гэдэсний халдварт өвчнөөс өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдээ хамгаалахыг зөвлөж байна.

a

ДЭМБ-ын “Аюулгүй хоол хүнсний 5 түлхүүр зарчим”

a

Түлхүүр 1: Ариун цэвэр сахь.

• Хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах

• Хоол хүнс бэлтгэхэд хэрэглэдэг бүх гадаргуу, сав суулга, багаж хэрэгслийг тогтмол угааж цэвэрлэх, халдваргүйтгэх

• Гал тогоонд ялаа, шавьж, мэрэгч, бусад амьтан орохоос сэргийлэх

s

Түлхүүр 2: Болсон болон түүхий хүнсийг тусад нь хадгал.

• Түүхий мах, далайн гаралтай хүнсийг чанаж, болгосон хүнсний зүйлсээс тусад нь хадгалах

• Мах, ногооны модыг бусад болгосон хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь байлгах

• Шууд хэрэглэх бэлэн хоол хүнсийг түүхий хүнстэй холихгүй байх.

• Түүхий хүнсний зүйлийг бэлтгэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэ

a

Түлхүүр 3: Хоол хүнсийг гүйцэд болго.

• Хоол хүнсийг 70 градусаас багагүй хэмд чанаж, болгож хэрэглэх

• Хоол хүнсээ богино долгионы зууханд халаах бол зориулалтын сав ашиглан үе үе хутган гүйцэд халааж хэрэглэх

• Шөлтэй хоолыг буцалтал нь, малын мах, тахиа, шувууны махыг ягаан шүүс гарахгүй болтол нь гүйцэд чанаж болгох

a

Түлхүүр 4: Хоол хүнсийг зохих хэмд хадгал.

• Болгосон хоолыг хэрэглэхийн өмнө халаах (60-с дээш хэмтэй) ба тасалгааны хэмд 2 цагаас илүү хугацаагаар байлгаж болохгүй.

• Түргэн мууддаг хүнсийг авсан даруйдаа хөргөгчид (5 буюу түүнээс доош хэмд) хадгалах

• Хүнсийг хөргөгчинд хэт удаан хадгалахгүй байх

• Хөлдөөсөн хоол хүнсийг тасалгааны хэмд гэсгээж болохгүй, харин богино долгионы зууханд, хөргөгчний хөргүүрийн хэсэгт, эсвэл хүйтэн усанд барьж гэсгээх

a

Түлхүүр 5: Ундны цэвэр ус, хүнсний аюулгүй түүхий эдийг сонго.

• Ундны усаа баталгаатай эх үүсвэрээс хэрэглэх

• Усыг буцалгаж хэрэглэх

• Хүнсний ногоо, жимсийг угааж хэрэглэх

• Сүүг буцалгаж, ариутгаж хэрэглэх.

• Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.

• Ус авах, хадгалах савыг цэвэр байлгах

fsd

П.Наран

Shuud.mn
Сонин хачин