Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Зуны цагт цус, цусан бүтээгдэхүүний хомсдолд ордог
2014-05-15

Цусны донорын дэлхийн өдрийг  угтаж Цус сэлбэлт судлалын  үндэсний төвөөс “Амьдрал бэлэглэе” гурван сарын  аян өрнүүлж байгаа. ЦССҮТ нь 14 төрлийн цус,  цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Цусан бүтээгдэхүүнийг 21 хоногоос жил  хүртэлх хугацаанд хадгалах  боломжтой байдаг байна. Тиймээс өдөр бүр цус цуглуулж,  байнгын нөөцөө бүрдүүлдэг аж.

5

Тухайлбал, 6-9 дүгээр сар хүртэлх хугацаанд улс даяар цусны нөөц хомсддог гэнэ. Энэ нь цусаа бэлэглэдэг донор оюутнууд, төрийн байгууллагынхан амарч, цэрэг, цагдаагийн албан хаагчид хээрийн сургуулилтад гардагтай холбоотой гэнэ. Тиймээс ЦССҮТ ийм  байдалд орохгүйн тулд урьдаас арга  хэмжээ авч, цус цуглуулах аян өрнүүлж эхэлжээ.

5

Манай улсад 2012 онд 20800 донор цусаа өгсөн бол энэ тоо өнгөрөгч онд хоёр мянган хүнээр нэмэгдсэн судалгаа гарчээ. Гэхдээ донорын тоо нэмэгдсэн ч зүрх, судасны  эмгэг,  хавдар, хордлого, осол, гэмтэл ихсэж, цус, цусан бүтээгдэхүүний  хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс  нэмэгдсэн тухай албаны хүн ярьсан.

5

Манай улс тайван үеийн  7­10 хоногийн цусны  нөөцтэй  байдаг ч энэ нь хангалттай үзүүлэлт биш аж. Дундаж хөгжилтэй орны 1000 хүн  тутмын 1.5 хувь нь цусаа байнга  өгдөг байхад тухайн улсынхаа цус,  цусан бүтээгдэхүүний хэрэгцээг  хангана гэж үздэг байна. Гэтэл энэ тоо манайд хоёр дахин бага буюу дөнгөж 0,8 хувьтай байгаа.  Тиймээс донорыг  урамшуулах тогтолцоог улам  сайжруулах шаардлагатай байгааг онцолсон. Одоогоор манай улсад цусаа байнга  бэлэглэдэг 200 орчим донор байдаг ба тэд нийтийн тээврээр үнэгүй  зорчиж, жилд нэг удаа томоохон  сувилалд амарч, эмнэлгийн тус­ламж, үйлчилгээ харьяалал, шатлал  харгалзалгүй авдаг аж.

5

Иргэдийн дунд “Цусаа өгөх нь муу, ядарна, янз бүрийн халдвар авна” гэсэн  ташаа ойлголт байдаг.  Харин ч цусаа байнга өгснөөр  бодисын солилцоо сайжирч, залууждаг  гэж мэргэжлийнхэн хэлсэн. Эмэгтэй хүн жилд дөрөв, эрэгтэй нь зургаан удаа цусаа өгч  болох ба 2­3 удаа цусаа өгсөн бол донор болно. Доноруудын 60 хувь нь  байнга цусаа өгдөг байхад цус,  цусан бүтээгдэхүүнээр гачигдалд орохгүй юм байна.

4

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин