Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
“1 дусал цус 3 амь” донорын аянаар 350 залуус цусаа өгчээ
2014-05-08

Дархан-Уул аймгийн залуус онлайнаар /Оюутан залуусын онлайн нэгдэл/ нэгдэж “1 дусал цус 3 амь” донорын аянг санаачилжээ. Уг аяныг тус аймгийн  Улаан загалмайн нийгэмлэг болон оюутны холбоо, Цус сэлбэлтийн үндэсний төв,  АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах Ухааны сургууль дэмжсэнээр 350 оюутан цусаа хандивлажээ.

Тодруулбал, “Цусаа өгч баатар болцгооё” уриатай уг аянд тус аймгийн оюутнууд идэвхитэй оролцож цусаа бэлэглэхийн зэрэгцээ, олон оюутан донор болохоор шийдэн донор сонгох асуумж бөглөсөн байна. Иймд зохион байгуулагчид 1000 гаруй хүний амийг аврах энэрэнгүй үйлст нэгдсэн оюутнууддаа зориулан өнөөдөр аймгийнхаа “Залуучууд” театрт хүндэтгэлийн тоглолт зохион байгуулахаар болжээ.

Дашрамд дурдахад, тухайн улс, үндэстний хүн амын 3-5 хувь нь донор байвал тэр улс өөрсдийн хэрэгцээний цус, цусан бүтээгдэхүүнээ хангах боломжтой гэж үздэг байна. Гэтэл манай улсын хэмжээнд нийт хүн амын 0.7 хувь нь буюу 22 мянган хүн цусаа хандивладаг нь хангалтгүй үзүүлэлт аж. Холбогдох мэргэжилтнүүдийн үзэж буйгаар манай улс өөрсдийн цусан бүтээгдэхүүнээ бүрэн хангахад 80 мянга гаруй байнгын цусны донортой байх шаардлагатай юм байна.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин