Орон нутагт амьдардаг иргэд эрүүл мэндийн оношлогоог нарийвчлан хийлгэхийн тул хэдэн зуун км-ийн алсад байсан ч хамаагүй Улаанбаатар хотыг зорьдог байсан цаг саяхан. Тэгвэл Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Хэнтий, Хөвсгөл гэсэн 11 аймагт Оношилгооны нэгдсэн төв байгуулагдсанаар дээрх аймгийн иргэдийн зардал чирэгдэл арилжээ. Хамгийн гол нь дээрх аймгуудын иргэд орон нутагтаа эрүүл мэндийн оношлогоо хийлгэхэд Улаанбаатар хотын III дахь шатлалын эмнэлгийн оношлогооноос дутахааргүй болжээ гэдгийг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн оношлогооны төвтэй танилцах үеэр мэдэрсэн юм.
ы
Ерөнхий сайдын 2013 оны төсвийн 50 тэрбумын багцын 25 тэрбумаар нь санхүүжүүлж дээрх 11 аймагт Оношлогооны төвийг байгуулсан гэдэг. Тэгвэл орон нутагт Оношлогооны төвийн үйл ажиллагаа хэрхэн өрнөж буй болон иргэдэд хэр хүрч байгааг сурвалжлахаар Сэлэнгэ аймгийг зорьсон талаар бид өмнө нь мэлдээлсэн билээ. Тодруулбал, “Сэлэнгэчүүд эрүүл мэндийн оношлогоог төгс хийлгэх боломжоор хангагджээ” нэртэй өмнөх сурвалжлагаараа тус аймгийн Оношлогооны төвд шинээр суурилуулсан дөрвөн үйлдэлт дүрс оношилгооны аппарат, сонсгол шалгах тусгай кабин, тархины судасны оношилгоо, шүдний аппарат зэргийг хэрхэн ашиглаж байгаа талаар мэдээлсэн билээ.
ы
Тэгвэл энэ удаад рентген зургийг дижитал болгон хувиргах, дурангийн аппарат, шээсний шинжилгээний бүрэн автомат машин, хавдрыг төгс оношлох аппарат болон аймгийн Эрүүл мэндийн газрын санаачилсан өглөөний гимнастикийн талаар мэдээлэх болно.
б
Ясны сийрэгжилтийг рентген зургаар нь оношлодог болжээ
ы
Рентген зураг оношлогооны хувьд рентген зураг авдаг аппарат нь өөрчлөгдөөгүй ч авсан зургийг нь орчин үеийн өндөр нарийвчлалтай дижитал зураг болгон хувиргадаг төхөөрөмжийг шинээр суурилуулсан гэнэ.
ый
Нэгдсэн эмнэлгийн Параклиникийн тасгийн эрхлэгч О.Цогоо хэлэхдээ “Манай рентгений кабинетэд рентген зургийг дижитал болгон хувиргах төхөөрөмж суурилагдсан. Энэ аппаратны давуу тал нь богино хугацаанд зургийг угаахаас гадна зургийн чанарт дэвшил гаргасан. Тухайлбал, ясны эдийн зузаан, нягтрал зэргийг нарийн гаргадаг болж, ясны эдийн сийрэгжилт, дотоод бүтцийг харах процесс сайжирсан. Оношлогоог илүү сайн хийх боломжтой болсон. Жишээ нь, толгойн доторх гэмтэл, тархины цус хуралтыг Улаанбаатар явалгүй эндээ оношлох боломжтой болж байгаа юм.
й
Хоёрт, шүдний дижитал аппарат ирсэн. Энэ нь шүдний дэлгэмэл зураг авдаг. Өмнө нь эрүү нүүрний эмгэгийг оношлуулахад мөн л хот руу өвчтөнөө явуулдаг байсан бол одоо хотоос дутахааргүй чанартай зураг авч эмчилгээ хийх боломжтой болж байна. Шүдний дэлгэмэл зургийг зөвхөн Нэгдүгээр эмнэлэг, Анагаахын сургууль хоёрт л авдаг байсан бол 11 аймагт ижил төрлийн аппарат суурилуулсанаар орон нутгийн иргэдийн зардал чирэгдлийг багасгаж, бидэнд ч эмчилгээ үйлчилгээг чанартай хийх боломжийг бүрдүүлж өглөө. Өөр нэг чухал зүйл нь хуучин рентген зургийг угаахад гар ажиллагаа ордог байлаа. Угаагч машинаас гарсан зургаа бэхжүүлэхдээ нэгдүгээр хоронд 5 минут, хоёрдугаар хоронд 10 минут, бүрэн хатахыг хүлээх зэргээр хамгийн багадаа 30 минут зарцуулна. Хамгийн эрсдэлтэй нь зургаа угаах гэж лаборантууд маань хортой нөхцөлд ажилладаг байсан юм.
ы
Ходоод, бүдүүн шулуун гэдэсний өвчинг дурангаар оношилдог болжээ
ы
Оношлогооны төвийн нэг чухал тоног төхөөрөмж бол дурангийн аппарат байсан юм. Дурангийн аппаратаар хамгийн анх 30 гаруй насны нэгэн эмэгтэйн ходоодыг дурандах ажлыг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын эмч, Анагаах ухааны доктор Г.Отгонсүрэн эмч хийсэн. Тэрээр энэ үеэр дурангийн аппаратны ажиллах зарчим, зөв унтрааж асаах дараалал, нэг товчийг ч буруу дарж болохгүй хамгийн үнэтэй тоног төхөөрөмж атлаа өвчтөнд бүр ч илүү хэрэгтэй эд. Тийм болохоор Сэлэнгэчүүдийн эрүүл мэндийн төлөө маш анхааралтай ажиллаж байж иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаална шүү хэмээн зөвлөж байсан юм. Г.Отгонсүрэн эмч эмэгтэйн ходоодыг дурандсаны дараа “Одоо энэ хүний ходоодыг дурандан бичлэгээс зургийг авч, оношийг нь шивээд принтерлээд гаргаад ирнэ. Мөн өвчтөний оношийг цахим хэлбэрээр хадгаж байна. Ингэснээр монголынхоо хаана ч явсан өвчний онош нь сүлжээгээр хадгалаатай байх боломжтой болсон. Дараа дахин үзүүлэхэд мэдээллийн сангаас өмнөх үзлэг, онош зэрэг нь гараад ирнэ” хэмээн дурангийн оношлогооны үед хийгдсэн зураг, бичлэгийг нэгдсэн эмнэлгийн эмч нарт нарийвчлан танилцуулж, тайлбарлаж өгсөн. Үүний дараа ходоодоо дурандуулсан эмэгтэйд дэлгэрэнгүй зөвлөгөө өгсөн юм.
ы
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын эмч, Анагаах ухааны доктор Г.Отгонсүрэн “Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт би ажиллалаа. Аймгийн нэгдсэн эмнэлэг буюу II дахь шатлалын эмнэлэгт Япон Улсын Фужинома фирмийн “ИПХ 2500” серийн иж бүрэн видео дуранг ажиллагаанд оруулж, эмч сувилагч нарт ажлын байран дээрх сургалт явууллаа. Өвчтөнг дурандлаа. Аймгийн эмнэлэг ийм дурантай болсон нь манай эрүүл мэндийн тогтолцоо болон орон нутагт чиглэсэн тусламж үйлчилгээний чанар дахин нэг шатаар ахиж дэвшлээ гэж бодож байна. Аймгийн эмч мэргэжилтнгүүд энэ сайхан багажны эзэн нь болоод сайн мэргэжилтэн болж, орон нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ чанартай сайн хүргээрэй гэж хүсэх байна. Өмнө нь энэ эмнэлэгт оптик дуран буюу дэлгэцэн дээр харахгүй шагайх аргаар ходоодны оношлогоог хийдэг байсан байна. Тэгэхээр дурангийн аппараттай болно гэдэг бас л нэг хөгжил дэвшил юм” гэв.
ы
Иргэд Оношлогооны төвийн үйл ажиллагааг сайшаав
ө
Оношлогооны төвийн үйл ажиллагаа эхлээд удаагүй ч иргэд үр шимийг нь хүртээдл эхэлсэн ажээ. Тухайлбал, өндөр настан Д.Цэндсүрэн хэлэхдээ “Аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн Оношлогооны төвөөр үйлчлүүлж байгаад баяртай байна. Сэтгэл хангалуун сайхан үйлчилгээ хийдэг болжээ. Өмнө нь шинжилгээ өгөх гэж хот руу л явдаг байсан. Харин одоо нутагтаа байж байгаад эмчлүүлэх боломжтой боллоо. Эдийн засагт ч хэмнэлттэй сайхан байна.
ый
Өндөр настан Н.Довчин “Оношлогооны төв байгуулагдсанаар Сэлэнгэ аймгийн иргэд хол явна гэлгүй, зардал мөнгөө хэмнээд гэрээсээ ч холдолгүй эмнэлгийн үйлчилгээ авдаг болж байна. Үнэхээр талархаж байна. Эмнэлэгт очиж оношлуулах гэж хот хүрээ явна гэдэг чинь сумдаас ирдэг бидэнд маш их чирэгдэл болж байсан юм” гэсэн юм.
бы
Чихэндээ шүр оруулсан охиныг "эмчлэв"
ха
Иргэдийн санал хүсэлтийг сонссоны дараа чих хамар хоолойн эмч хүүхдийн чихнээс гады биет авах гэж байна гэдгийг дуулааад яаран орвол 4 орчим насны жаахан охины чихнээс жижигхэн шүр гаргаж байхтай таарсан юм.
йы
Ер нь бага насны хүүхдүүд элдэв төрлийн эд эдлэл чихэндээ, хамартаа хийх тохиолдол гардаг гэнэ. Мөн ээжийнхээ ээмэг, өвөөгийнхөө дээлний товчийг аваад залгчихдаг тохиодол их гардаг бөгөөд тэр бүрийг эмч нар хичээнгүйлэн маш болгоомжтойгоор авч өгдөг ажээ.
ыч
Хүүхэддээ тавих анхаарал сулрах л юм бол тэд сонирхсон шохоорхсон бүхнээ чихэндээ, амандаа, хамартаа хийчих гээд байдаг гэдгийг томчууд минь битгий мартаарай гэж хэмээн эмч захьсан юм.
Шээсний шинжилгээг 11-15 үзүүлэлтээр төгс гаргадаг болжээ
а
Бид мөн шээсний болон цусны шинжилгээ авдаг өрөөгөөр орж, Лабораторийн эмч Б.Үүрийнтуяагаас шинэ төхөөрөмжнийх нь талаар асууж тодруулсан. Тэрбээр хэлэхдээ “Шээсний шинжилгээний бүрэн автомат машин маань цагт 250 шээсний ерөнхий шинжилгээг хийдэг. Энэ аппарат маань химийн үзүүлэлтийг үэхээс гадна, тунадас шинжлэнэ. Химийн 11 үзүүлэлт, тунадасны 15-18 үзүүлэлтээр шинжилэхээс гадна шээсний бүтцийг микроскопоор дурандаж, дэлгэц дээр 15 хэсэг бүхий нарийвчилсан шинжилгээг гаргаж байна. Өмнө нь бид шээсний шинжилгээг хийхдээ тунадаснаас аваад микроскопоор дурандаж шинжилдэг байсан. Одоо бол шээсээ зориулалтын саванд нь хийгээд л аппарат өөрөө бүх үйлдлээ хийж, эцсийн хариуг дэлгэцэн дээр гаргаад ирж байгаа юм. Өмнө нь бид микроскопоор нарийн шинжлэх боломжгүй. Зөвхөн тунадаснаас шинжилгээг хийдэг байсан.
ы
Манай эмнэлэгт өдөрт 60-70 хүний шээсний шинжилгээг авдаг. Тэдгээрийг нэг бүрчлэн дуранддаг байсан бол ажлын ачаалал ч буурсан гэж болно. Түүнчлэн бүх төрлийн хавдрын бактерууд болон В,С вирус эмийн тунг үзэх боломжтой цагт 88 тест үзэх хүчин чадалтай аппараттай болсон. Өмнө нь хагас автомат иммуралогийн апарат байсан одоо бол бүрэн авютомат. Сорьцоо оруулаад л бүх хариу нь дэлгэцэн дээр гарч ирнэ.
ы
Дотроо дотоод хяналтын болон бар кодын тохиргоотой. Манайд ирсэн таван төрлийн лабораторийн аппарат нь халдвар хамгаалал 100 хувь найдвартай. Хамгийн гол нь хавдрыг болон В, С вирус, эмийн тун буюу тухайн хүний хэрэглэж буй эмийн тун ихэдсэн багадсан эсэхийг 100 хувь оношлох боломжтой болсонд үнэхээр баяртай байна.
б
20 ортой Халдвартын эмнэлэгтэй болжээ
ө
Оношлогооны төвийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна Нэгдсэн эмнэлгийн хойхно шинээр ашиглалтад ороод удаагүй байгаа Халдвартын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм.
ы
Будаг нь ханхалсан цэвэр цэмцгэр шинэхэн эмнэлгийн талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү танилцуулсан юм.
ы
Тэрбээр хэлэхдээ “2014 оны нэгдүгээр сарын эхээр Сэлэнгэ аймагт 20 ортой Халдвартын эмнэлэг ашиглалтад орсон. Орон нутагт халдвартын эмнэлэг байгуулагдсан нь III дах шатлалын эмнэлэгийн ачааллыг бууруулж буй хэрэг юм. Ард иргэд ч гэсэн орон нутагтаа чирэгдэлгүй, санхүүгийн хохиролгүй үйлчилгээ авах боломжтай болж байна. Зайлшгүй шаардалагатай тохиолдолд манай ХӨСҮТ-тэй холбогдож, телемедицин оношлогоогоор заавар зөвлөгөө авдаг. Энд яг л манай эмнэлэгт хийдэгтэй адил оношилгоо шинжилгээ, эмчилгээ хийдэг болсон. Ингэж зориулалтын салбар эмнэлгүүдийг орон нутагт барьж байгаа нь маш сайн. Ард иргэд орон нутагтаа хотын эмнэлэгтэй адилхан, чанартай, хүртээмжтэй, цаг хугацааг хэмнэсэн чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлдэг болсон гэдгийг хэлмээр байна” гэж байв.
ы
Хот руу явсан хүний урсгал 50 хувь буурчээ
өа
Ийнхүү Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмэнэлгийн үйл ажиллагаатай танилцаж дуусаад аймгийн Эрүүл мэндийн газрын Ж.Од даргын сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг санаачлаад 11 аймагт Оношлогооны төвийн хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж өгсөнд баяртай байна. Манай Сэлэнгэ аймагт 1.3 тэрбум орчим төгрөгийн нийтдээ 7 багцын 22 нэр төрлийн багаж тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Мөн эдгээр багаж тоног төхөөрөмжийг ажиллуулах ажлын байрыг засварлахад 180 сая төгрөгийг шийдвэрлэж өгснөөр 40 гаруй кабинетийг засварласан. Одоо боловсон хүчний асуудлаа шийдээд явж байна.
ы
Оношлогооны төвийн үйл ажиллагаа эхлээд сар гаран болж байна. Тэгвэл өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад иргэдийн хот руу явж эмчлүүлэх урсгал 50 хувь цөөрсөн байна. Энэ тоог 36 дугаар маягт аван Улаанбаатар явсан иргэдийнхээ тоогоор гаргасан. 50 хувь хөнгөрнө гэдэг хот руу явсан хүний урсгал 50 хувь буурахаас гадна тэднийг дагаж явах хүний тоо нь тэр хэрээр багассан гэсэн үг. Тодруулбал, орон нутгаас хот руу явах иргэд хотод очоод буудалд байгаад байхгүй. Айлаар байна. Айлдаа мэдээж нутгийн брэнд төмс ч юу муу, сүү цагаан идээгээ эаваад очно. Хэдэн хоног хэнийд байх вэ гэдэг нь бас л асуудал. Арга ядсан нэгэн нь хувийн эмнэлгээр явах зэргээр хувь хүнд маш их дарамт ирж байсан. Манай Сэлэнгэчүүд оношлогооны төвд их баяртай хүлээн авч, сайхан үгнүүдийг хэлж байна. Дээр нь зайлшгүй хот явах байсан бол одоо теле оношлогооны арга ашиглан гуравдагч шатлалын эмч нартай холбогдоод цахим оношлогоо хийчихэж байна. Энэ бол маш том тоо бүхий хөрөнгө олруулалт ч гэлээ үйл ажиллагаа, иргэдэд хүрсэн үйлчилгээгээгээр нь хэмжвэл тэрнээс их тоог гарна. Тэр тоо бол иргэдийн халаасанд үлдэж ач тус нь гарч байгаа гэж хэлэх байна.
ы
Оношлогооны төвийн боловсон хүчний асуудал тулгамдаж байгаа ч бид зохицуулсан. Учир нь эмнэлгийн салбарын сургалтын хугацаа 1.6-2 жил байдаг. Гэхдээ тэр хугацаанд нь зүгээр суулгалгүй дотооддоо зохион байгуулахаар Улаанбаатар хотоос нарийн мэргэжлийн эмч нартай гэрээ хийгээд долоо хоногт 2 удаа авчирч хүмүүсээ сургаж байгаа нь үр дүнгээ өгч байна. Сэлэнгийн ард иргэдийнхээ өмнөөс, Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж байсан юм.
йыб
Өглөөний 07.00 цагт бүх нийтийн дасгал зохион байгуулдаг болжээ
ыыб
Эрүүл мэндийн газар гэдэг иргэдийн эрүүл амьдрах зөв дадал зуршлийг хэвшүүлэх эрхэм үүрэгтэй гэдэг. Тэгвэл тус аймгийн Эрүүл мэндийн газрынхан энэ сарын 10-наас эхлэн “Идэвхитэй хөдөлгөөн- Эрүүл амьдралын үндэс” уриатай бүх нийтийн өглөөний дасгалыг санаачилсан юм билээ. Ингэхдээ Сүхбаатар сумын “Гэрэлт цогцолбор”-т буюу “Хулан хатан ээжийн хөшөө”-ний талбайд өглөөний 07.00 цагт дасгал хийдэг болжээ. Уг өглөөний дасгалд ард иргэд идэвхитэй хамрагдаж, өдрөөс өдөрт оролцогчдын тоо нэмэгдэж байгаа аж.
ы
Харин Эрүүл мэндийн газрын эмч, мэргэжилтнүүд өглөө бүр 06.00 цагт байгууллагынхаа гадна өглөөний дасгал хийдэг уламжлалтай хэмээн танилцуулж байсан юм.
бы
П.Наран