Монголд 2006 оноос эхлэн бөөр шилжүүлэн суулгах хагалгаа нэвтэрч одоогийн байдлаар 80 гаруй хүнд амжилттай хагалгаа хийгээд байна. Харин донорын цусны бүлэг өөр, чихрийн шижин ба В,С вирустай зэрэг суурь өвчтэй хүмүүс гадаадад их хэмжээний төлбөртэйгөөр бөөр шилжүүлэн суулгахаас өөр аргагүй байдаг байна. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон иргэдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм. Манай улсад бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэх хэрэгцээ маш их байна хэмээн хуралд оролцогсод онцолж байлаа.
5
“Энэ жил улсын төсөвт тусгагдаагүй гэдэг шалтгаанаар гадаад оронд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн 30 гаран өвчтөн эм авч чадахгүй байгаа. Мөн гадаадад гарч хагалгаа хийлгэж чадахгүй хүмүүс ч байна. Хэрвээ төр засаг тоног төхөөрөмжийг нь шийдвэрлээд өгвөл манай оронд энэ төрлийн хагалгааг хийх боломжтой” хэмээн тэд ярьж байлаа.
5
Тэдний мэдээллийн дараа бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн Б.Төрбаттай цөөн хором ярилцлаа.
5
Б.Төрбат: Төрөөс иргэддээ яаралтай тусламж үзүүлээсэй гэж хүсч байна
5
-Юуны түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Баясгалангийн Төрбат гэдэг. Би бөөрний дутагдал өвчний улмаас 2010 оны 10 сарын 29-нд Солонгос улсад бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Авга ах маань миний донор болохыг зөвшөөрч надад дахин амьдрал бэлэглэсэн. Гэвч бидний цусны бүлэг өөр байсан учраас Пак эмч цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээг амжилттай хийж, хагалгаа маань сайн болсон. Үүнээс хойш Пак эмчийн хяналтад эмийн эмчилгээгээ хийлгээд хэвийн сайхан амьдарч явна.
5
-Солонгосын Пак эмчийн талаар тодруулж ярихгүй юу?
-Донорын цусны бүлэг өөр, чихрийн шижингийн хүндрэлтэй, В,С вирустай зэрэг суурь өвчтэй хүмүүст манай улс бөөр шилжүүлэн суулгах хагалгааг тэр болгон хийж чаддаггүй. 2009 оноос хойш цусны бүлэг өөр донороос бөөр шилжүүлэн суулгуулсан 17, сахар болон антибоди, В,С вирустай 30 гаруй өвчтөн Солонгост Пак эмчид очин бөөр шилжүүлэн суулгуулах хагалгааг хийлгэсэн. Эмч маань 2010 оноос хойш өөрийн зардлаараа жилд 2-3 удаа ирж бөөр шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүддээ зөвөлгөө өгөх болон бөөр орлуулах аппарат буюу гемодиализын аппратанд ордог өвчтөнүүдэд үнэ төлбөргүй зөвөлгөө өгч байна. Мөн шаардлагатай 100 гаруй өвчтөнд УКТЭ болон 2-р эмнэлгийн эмч нартай хамтран судасны хагалгааг үнэ төлбөргүй хийж өгсөн. Монголчууд Пак эмчийн Анам эмнэлэгт 35 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж байгаа.
5
-Эрхтэн шилжүүлэх хагалгааны дараа эмчийн хяналтанд байж эмийн эмчилгээ хийлгэх нь их чухал байх?
-Тиймээ. Эрхтэн шилжүүлэн суулгуулах мэс засал нь эмчилгээний дөнгөж 30 хувь. Өөрөөр хэлбэл, үлдсэн 70 хувийн үр дүн нь хагалгааны дараах эмэн эмчилгээнээс шууд хамааралтай байдаг. Тиймээс ч эмч маань хагалгаа хийсэн өвчтөнүүдээ Монголд өөрийн биеэр ирж, үнэ төлбөргүй хяналтандаа байлгаж, зөвлөгөө өгөх, тогтмол уудаг эмийн тунд нарийн хяналт тавьсаар ирсэн. Гэтэл нэг өвчтөний гомдлоос болоод эмч маань дахин Монголд ирж биднийг хянах боломжгүй болох гээд байна.
5
-Чухам ямар шалтгаан үүсээд байгаа юм бэ?
-Цусны бүлэг өөр донороос бөөр шилжүүлэн суулгах зорилгоор ижилсүүлэх эмчилгээ хийгээд үр дүнгүй болсон тохиолдолд гарсан юм л даа. Энэ нь зууд нэг тохиолдох хүндрэл гэж анагаах ухаан үздэг.
5
-Бөөр солиулсан хүмүүс Солонгост очиж хяналтадаа ороход хэр зэрэг зардал гардаг вэ?
-Нэг удаад 5-6 сая төгрөгийн зардал гаргадаг. Сар тутам монголдоо шинжилгээ өгч, үзүүлэлтээ хянадаг бөгөөд дунджаар нэг хүн жилдээ 2 удаа Солонгост очих шаардлага гардаг. Биднээс гадна бөөр орлуулах аппаратанд орж байгаа гадаадад очиж үзүүлэх, зөвлөгөө авах боломжгүй хүмүүс, цус шүүх аппаратанд олон удаа орсноос судасны гэмтэл авсан өвчтөнүүд мэс засал хийлгэх боломжоо алдаж байгаа нь харамсалтай байна.
5
-Ер нь эрхтэн шижүүлэн суулгуулсан хүмүүсийн хэрэглэдэг тогтмол эмчилгээний өртөг хэд байдаг вэ. Улсаас хөнгөлөлт, дэмжлэг үзүүлдэг үү?
-Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс байнгын дархлаа дарангуйлах эм болон гормоны бусад 3 төрлийн эмийг байнга уух шаардлагатай байдаг. Эдгээр эмний нэг прографе буюу тарколимусыг Засгийн газрын тогтоолын дагуу даатгалын сангаас үнэ төлбөргүй олгохоор болсон. Гэтэл жил бүр улсын төсөвт тусгагдаагүй гэсэн шалтгаанаар гадаад оронд эрхтэн шилжүүлэн суулгуулах хагалгаа хийлгэсэн 30 гаруй өвчтөн уг эмийг авч чадахгүй байна. Энэ эмийг гадаадаас авахад зөвхөн 1 мг тун нь 7650 төгрөг, өдөрт доод тал нь 6-8 мг эм уудаг гэж бодоход 46000-61200 төгрөгийн үнэтэй. Дээр нь 2 төрлийн 10 мянга орчим төгрөгийн эм хэрэглэдэг гэж бодохоор нэг сард 1.6-2.1 сая төгрөгийн эм хэрэглэж байгаа. Санхүүгийн хувьд үнэхээр хүндрэлтэй байна.
5
Мөн бөөр орлуулах аппарат буюу гемодиализын аппаратны хүрэлцээ муу байдаг нь яах аргагүй хүндрэл юм. Иймд Эрүүл мэндийн яам болон засгийн газраас яаралтай арга хэмжээ авч бөөр орлуулах аппарат болон эмийн хангалтыг сайжруулах, төлбөр эх үүсвэрийг улсын төсөвт суулгах зэргээр дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна.
Дээрхи зурган дээр бөөрний хагалгаанд орсон нийт хүмүүс
5
Ж.Мөнхзул