ХӨСҮТ-ийн зоонозын тасагт энэ сарын 4-11-ний өдрүүдэд хачигт хазуулсан 37 хүн ханджээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь Улаанбаатар хотын оршин суугчид, мөн Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн тус бүр нэг хүн байна. Ихэнх хүмүүс хотын ойролцоох ой модонд, хөдөө орон нутагт явж байхдаа хачигт хазуулжээ.
Манай улсын ойн болон бэлчээрийн хачгийн тодорхой хувь нь хачигт энцефалитын вирус, боррели, риккетсээр халдварлагдсан байдаг.
Иймээс хачигт хазуулсан хүн бүр өвчлөдөггүй аж. Иргэд хачигт хазуулсаны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоох тунгалагын булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, бөөлжих зэрэг зовиур илэрвэл эмчид хандах хэрэгтэй юм байна.
,
,
Д.Цэцэг
Уншиж байна |