Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
2014-02-07

 

Амьдралын буруу хэвшлээс шалтгаалсан нас баралт манай орны хүн амын нас баралтын 72 хувийг эзэлж байна. 70-аас доош насны эрэгтэйчүүдийн 70, эмэгтэйчүүдийн 55 орчим хувь нь дээрх өвчний шалтгаанаар цаг бусаар хорвоог орхиж байгаа нь Номхон далайн баруун бүсэд манай улсыг өндөр тархалттай 7 дахь орон болгож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор амьдралын буруу хэвшлээс шалтгаалах өвчнийг хяналтад авч, тодорхой арга хэмжээ авбал ийм өвчнөөр өвчлөх, нас барах, тахир дутуу болох тохиолдлыг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой.

Монголчуудын амьдралын буруу хэвшилтэй холбоотой өвчний эрсдэл 2005, 2009, 2013 онд хийсэн үндэсний судалгаагаар тасралтгүй нэмэгджээ. Хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээ, зохисгүй хооллолт зэрэг бидний нийтлэг буруу хэвшил физиологи, биологийн хэвийн ажиллагааг өөрчилж, өвчлүүлсээр байгааг мэргэжилтнүүд байнга сануулдаг. Гэхдээ анхааруулга сануулга төдийгөөр иргэний хариуцлага болгож орхилгүй, хүн амын өвчлөлөөс сэргийлэх зөв механизмыг төрийн бодлогоор бүрдүүлэх нь илүү үр дүнд хүргэнэ гэж мэргэжилтнүүд хэлдэг. Иймд энэ хөтөлбөрийн хүрээнд монголчуудад зонхилон тохиолдож байгаа амьдралын буруу хэвшлээс шалтгаалсан өвчний нийгэм, эдийн засгийн эрсдлийг бууруулахын тулд хувь хүн, гэр бүл, хамт олны аж төрөх арга барилыг өөрчлөх эрүүл мэндийн төслүүд хэрэгжүүлэх юм. Мөн хамгийн чухал нь амьдралын буруу хэвшлээсээ татгалзаж, эрүүл энх байхыг хичээх нь манай иргэдийн үүрэг бас хариуцлага болохыг Монгол Улсын Засгийн газраас сануулж байна.

5

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
emch:
eruul mendiin salbart ur dungui olon hutulburuu jae gej baital bas neg heregjdeggui sudalgaagui hutulbur garch bn janadaa
2014-02-08