Дөрвөн аймгийн оношилгооны төвд шинэ тоног төхөөрөмж илгээлээ
2014-01-24

Ерөнхий сайдын хөрөнгө оруулалтын багцын төсвийн хөрөнгөөс санхүүжүүлж 11 аймгийн төвд оношилгооны төв байгуулж байна. Тоног төхөөрөмж болон аймгуудын нэгдсэн оношилгооны төвийн засварын ажилд Ерөнхий сайдын багцын хөрөнгийн тэн хагасыг, тодруулбал 25 тэрбум 977 сая төгрөг зарцуулжээ.

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Хэнтий, Хөвсгөл аймгуудад ийм төв байгуулж байна. Эдгээрээс эхний ээлжинд оношилгооны төвийн байраа бэлэн болгосон Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий, Увс аймгууд руу өнөөдөр Улаанбаатар хотоос эмнэлгийн тоног төхөөрөмж явуулсан байна.

Япон, Солонгос, Франц, Герман, Итали, Хятад, Бразил улсад үйлдвэрлэсэн 27 нэр төрлийн 240 ширхэг багаж, тоног төхөөрөмж нийлүүлжээ. Эдгээр нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандарт хангасан, ажиллуулахад хялбар бүрэн автомат, орчин үеийн дэвшилтэт технологитой оношилгоо шинжилгээний шинэ тоног төхөөрөмжүүд юм. Тоног төхөөрөмжийн баталгаа, засвар үйлчилгээ, тохиргоо зэргийг нийлүүлэгч 6 компани 3 хүртэл жилийн хугацаанд бүрэн хариуцах аж.

Нийлүүлэгч компаниуд аймаг бүрт очиж, тус тоног төхөөрөмж дээр ажиллах эмч, эмнэлгийн ажилчдыг сургаж байна. Дүрс оношилгооны гэх мэт өндөр ур чадвар шаардсан аппарат дээр ажиллах эмч нарыг Солонгос улсад явуулж сургахаа зарим нийлүүлэгч дуулгалаа.

Шинэ тоног төхөөрөмжүүд суурилуулснаар аймгууд оношилгоо шинжилгээг клиникийн том эмнэлгүүдийн түвшинд хийж чаддаг болно. Шинжилгээ өгөх гэж хот уруу ирдэг хөдөөгийн иргэдийн урсгал 60 хувь буурах бол орон нутгийн эмч нар шинжилгээний хариу, оношийг улсын төв эмнэлэг, зөвлөх эмчид цахимаар илгээн шууд зөвлөгөө авдаг болно.

Эмнэлгийн тусламж үйлчилгээг хот, хөдөөгийн хаана ч ижил түвшинд хүргэхийн тулдЗасгийн газраас 11 аймагт оношилгооны төв байгуулах ажлыг энэ оны 3 дугаар сар гэхэд бүрэн дуусгах аж.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
egeger:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru tamir46@yahoo.com
2014-01-25
rgergre:

rgerg:

tatvar tulugch:
ehnii onoshilgoonii apparataa evdeed l dahiad l mungu tsatsaad l. er ni tatvar tuluhuu boliyo doo
2014-01-25
zochin:
saihan medee baina. ta buhend amjilt husie.
2014-01-24