“Нэг эрүүл мэнд” сэдэвт үндэсний II зөвөлгөөн маргааш болно. Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд зоонозын халдварт өвчний салбар хоорондын уг зөвөлгөөнийг зохион байгуулж байгаа аж.
Зөвлөгөөнд ЭМЯ, ҮХААЯ, БОНХЯ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь төлөөлөгч оролцох юм байна.
Мөн Европын холбооны Монгол дахь төлөөлөгч, Швейцарийн хөгжлийн агентлаг-малын эрүүл мэнд төсөл, ОБЕГ, МХЕГ, Мал эмнэлэг үржлийн газар зэрэг холбогдох газар болон 18 аймгийн Эрүүл мэндийн газар, ЗӨСТ, Мал эмнэлгийн албаны удирдах ажилтнууд оролцоно. “Нэг эрүүл мэнд” сэдэвт үндэсний II зөвөлгөөн Кемпински зочид буудалд болох юм байна.
Б.Буд
Уншиж байна |