“Амь амьдралын үнэ” тайзнаа амиллаа
2013-11-29

Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулдаг өдрийг угтан Монгол Улсын Төрийн хошой шагналт, УГЗ зохиолч Д.Намдагийн “Амь амьдралын үнэ цэнэ” жүжиг өнөөдөр Монголын Хүүхдийн ордны тайзнаа амиллаа.

fsd

Монгол үндэстний тулгуур эрх ашиг, оршин тогтнох үндэс нь “монгол эх”-ийн цус ариун байхын чухлыг, хүн бүр эрүүл мэндээ дээдлэн гэр бүлдээ үнэнч ариун амьдрах мөн арьс, бэлгийн замын халдварт өвчнөөр нэгэн улс гүрэн мөхөхийн ирмэгт тулан ирж, эрүүл мэндийн байгууллагын ач буянаар эдгэрэн жаргаж байгаагаар харуулсан энэхүү жүжгийн төгсгөлд “Амьдралын үнэ цэнийг өнгө мөнгө гэж боддог байлаа” хэмээн гол дүрийн жүжигчдийн нэг нь өгүүлсэн. Үнэхээр энэ амьдралын үнэ цэнэ бол өнгө мөнгө бус, гагцхүү хүн хүнээ гэсэн чин үнэнч сэтгэл, эрүүл бие гэдгийг энэхүү жүжгээр харуулж чадсан.

sd

Монголын Гэр Бүлийн сайн Сайханы нийгэмлэгийн санаачлагаар Кино урлагийн дээд сургууль, НҮБ-ын Хүн амын сан, МОХ, МСХзэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан энэхүү жүжгийг КУДС-ийн Урлаг тэнхмийн эрхлэгч, СТА, урлаг судлалын магистр С.Болормаагийн найруулгаар  КУДС-ийн оюутнууд тайзнаа амилуулсан юм. Тус сургуулийн хамт олон 2012 онд НҮБ-ын ХАС, МГБССН, Улаан Загалмайн нийгэмлэгтэй хамтран ХДХВ/ДОХ-ын талаар үнэн зөв мэдээлэл олгох, урьдчилан сэргийлэх, ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн эрхийг хамгаалах, олон нийтэд бэлгийн эрүүл мэндийн боловсролыг уран бүтээлээр дамжуулан олгох, ажилд хувь нэмрээ оруулах зорилгоор ОХУ-ын зохиолч Юлия Шиловагийн “Манайд амьдаръя” жүжгийг тайз, дэлгэцийн бүтээл болгон хүргэж байсан аж.

sd

Тоглолтын төгсгөлд халуун сэтгэлээр бусаддаа тусалдаг, хамгийн ихээр хүнээ дээдэлдэг, хамтын хүчээр бүхнийг ялдаг, харц бүхэнд аз жаргал гэрэлтсэн бидний хүсч буй дэлхий ертөнцийн төлөө уриатай “Олон улсын залуучуудын үе тэнгийн боловсролын сүлжээ”-ний залуус ирэх арванхоёрдугаар сарын 1-10 ны хооронд үндэсний хэмжээнд арга хэмжээ зохион байгуулахаа мэдэгдлээ.

sgd

Мөн энэ үеэр Монголын оюутны холбооны тэргүүн н.Батсайхан Монголын гэр бүлийн сайн сайханы нийгэмлэгийн гүйцэтгэх захирал н.Мөнхцэцэг, КУДС-ийн Урлаг тэнхмийн эрхлэгч, СТА, урлаг судлалын магистр С.Болормаа нарыг Монголын оюутны холбооны 70 жилийн ойн медалиар, КУДС-ийн оюутан н.Арвинномч “Манлайлагч оюутан” медалиар тус тус шагналаа.

sgd

П.Наран

Shuud.mn
Сонин хачин