Нийгмийн даатгалын ерөнхий газар/НДЕГ/, ДЭМБ хамтран өрхийн эмнэлэг, эмийн сангуудтай “Даатгуулагчид зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээ үзүүлэхэд анхаарах асуудлууд” зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уулзалтад НДЕГ-ын удирдлагууд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су-Нюунт-У болон нийслэлийн 6 дүүргийн өрхийн эмч, эмийн сангуудын эмзүйч нар оролцож буй юм.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 537 эмийн сантай даатгалын гэрээ байгуулан ажиллаж байгаагаас Улаанбаатар хотын хэмжээнд 9 дүүргийн 66 эмийн сантай уг гэрээг байгуулжээ. Үүнээс сүүлд шинээр 17 эмийн сан нийгмийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ хийсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн 2013 оны 28 тоот тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, нэр төрөл, хувь хэмжээ”-г өөрчлөн энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр батлажээ. Үүнд, эмийн нэр төрлийг 132 байсныг 218 болгож, хөнгөлөлтийн хувь, хэмжээг 30-80 хувь болгон нэмэгдүүлсэн аж. Энэ нь даатгуулагчдын эрэлт, хэрэгцээ, шаардлагад нийцсэн алхам болно гэж үзэж мэргэжилтнүүд үзсэн байна.
А.Жаргал
Уншиж байна |