Нэгдүгээр эмнэлэг чанарын өндөр түвшинд эмчилгээ үзүүлнэ
2013-11-08

Улсын нэгдсэн төв эмнэлэгт өнөөдөр шинээр нэвтэрсэн технологиудыг танилцуулах үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд  Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон УНТЭ-ийн эмч, эмнэлгийн ажилтнууд оролцсон юм.

бөы

Энэ үеэр Засгийн газрын нөөц хөрөнгөөс 4,3 тэрбумыг зарцуулж тус эмнэлгийн 10 тасгийн багаж, төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэн өнөөдрөөс үйлчилгээнд гаргаж, орчин үеийн эмчилгээ, оношилгооны жишиг эмнэлэг болж,  үйлчилгээний чанарын хувьд ч хөгжингүй орнуудын түвшинд хүрч чадлаа. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч, менежментийн дорвитой шинэчлэл эхлүүлсний нэг том үр дүн хэмээн I эмнэлгийн дарга Б.Бямбадорж онцолсон.

өы

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ард иргэддээ хүргэх эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулахад бид эхлээд анхаарлаа. Удахгүй эрүүл мэндийн удирдлага, санхүүжилтийн тогтолцоонд бодлогын томоохон өөрчлөлт гаргана. Эмнэлгийн байгууллагын удирдлагыг Засгийн газар, сайд томилохоо больж, олон улсын хэмжээнд мөрдөгддөг бүтэц тогтолцоонд оруулна, эрүүл мэндийн санхүүжилтийг зах зээлийн зарчимд нийцүүлнэ. Мөн үзлэг, оношилгоо хийлгэхээр ирсэн иргэдээс авдаг олон төрлийн “байцаалт”-ыг цахимжуулахад л эмнэлгийн байгууллагын зохиомол ачаалал 40 хүртэл хувь буурна гэж салбарынхан тооцоолсон Бид анхны туршилтаа Баянгол дүүргийн эмнэлэг дээрээс эхэлнэ” гэж байв.

йыө

Тус эмнэлэгт суурилуулсан шинэ тоног төхөөрөмжүүд эмчилгээ, үйлчилгээний ачааллыг бууруулахад том алхам болно. Өмнө нь 5-6 цаг хийдэг байсан ариутгалыг өнөөдөр шинээр нээгдсэн Ариутгал, халдваргүйтгэлийн тасагт ердөө 15-30 минутад багтаадаг болгосон аж. Тусламж, үйлчилгээний шат дамжлагыг цөөлөх, цахимжуулах зэрэг зохион байгуулалтын шинэчлэлүүд ч хийгдсэн аж.

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт доорхи шинэчлэлүүд хийгджээ.

1.    Эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрэн шинэчлэл

2.    Гемодиализын орчин үеийн стандарт-менежментийн шинэчлэл

3.    ICU-Эрчимт эмчилгээний үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тоног төхөөрөмж, зохион байгуулалтын цогц менежмент

4.    Эд нийцэл, молекул генетик, гистологи, эмнэлзүйн бактериологийн лаборатори

5. Евро стандартад нийцсэн ариутгалын ваакум өрөө, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан Ариутгал, халдваргүйтгэлийн шинэ тасаг

6.    Судсан доторх мэс ажилбарт радиологийн технологи

7.    Ясны чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах ваакум иж бүрдэл тоног төхөөрөмж бүхий шинэ төв

8.    Түнх болон өвдөгний үе шилжүүлэн суулгах хагалгааны технологи

9.    Хэвлийн хөндийн дурангийн хагалгаанд (улаан хоолой, ходоод, бүдүүн гэдэс г.м) нэвтэрсэн дурангийн шинэ технологи

10.  Эрхтэн  шилжүүлэн суулгах (элэг, бөөр) мэс заслын технологи, хагалгааны дараах орчин үеийн ICU-ийн үйл ажиллагааг эмчилгээнд нэвтрүүлжээ.

йыөйөы

Д.Чулуунцэцэг: Бөөрний дутагдалд орсон хүн насан туршдаа аппаратад ордог

өйы

Энэ үеэр Гемодиализийн төвийн зөвлөх эмч, клиникийн профессор Д. Чулуунцэцэгтэй цөөн хором ярилцсан юм.

өй

- Гемодиализийн эмчилгээнд ямар өөрчлөлт хийгдсэн бэ. Өдөртөө хичнээн хүн эмчилгээнд хамрагдаж байна?

-Гемодиализийн эмчилгээг анх 1975 онд монголд эхэлсэн. 2006 оноос гемодиализийн төв болон өргөжсөн. 2006 оноос хүртэл Монгол улсын хэмжээнд ердөө 4 хөн аппарат байсан бол гол эмчилгээг крантны усаар хийдэг байсан. Тэгвэл өнөөдөр а Гемодиализийн эмчилгээнд техник технологийн өөрчлөлтийг огцом хийж, усыг цэвэршүүлж, ионжуулж, бактергүйжүүлдэг болсон. Сүүлийн үеийн дан болон давхар эмчилгээ хийдэг тоног төхөөрөмж маань тооны хувьд ч мөн нэмэгдэж 30 ортой төв болон ажиллаж байна. Өдөрат хичнээн хүн эмчилгээнд хамрагдаж байгаа вэ гэдэ их сонирхолтой асуулт л даа. Яагаад гэвэл хоёр бөөр нь ажиллахаа больсон бөөрний архаг дутагдалтай хүн гемодиализийн эмчилгээнд орж амьд явах, эсвэл эрүүл хүнээс бөөр авч хагалгаанд орох гэсэн хоёр замын аль нэгийг сонгодог. гемодиализийн аппаратад орохдоо бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд ортлоо эмчлүүлэх эсвэл насан туршдаа энэ аппаратаа сонгох гэсэн хувилбар байдаг. гадны улс оронд тухайн хүн энэ аппаратынхаа тусламжтайгаар хөдөлмөрийнхөө чадварыг хадгалсан байдалтайгаар 20-25 жил амьдрах боломжтой. Манайд үүссэн хөгжил нь залуу ч гэсэн энэ аппаратанд  орсон цагаас 3-10 жил амьдарч байгаа хүмүүс ч бий. Гемодиализийн эмчилгээнд долоо хоногт 3 удаа, нэг удаа 4 цагаар эмчлүүлдэг. Бөөр суулгахгүй хагалгаанд орвол эмчилгээнд явахаа болино. Үгүй  бол насан туршдаа Гемодиализийн аппаратанд орж, цусаа цэвэршүүлснээр амьдралаа уртасгах юм.

ыыө

-Бөөрний дутагдалд орох шалтаг шалтгаан нь юу байдаг юм бэ?

-Шалтаг шалтгаан маш их. Хүмүүс зөвхөн бөөрний өвчний улмаас бөөрний дутагдалд орлоо гэж ойлгодог. Тийм биш. Бөөр гэдэг хос эртхэн маань маш олон хүчин зүйлсээс болж, өвчлөн 10-15 жилийн дараа жижгэрээд 7-8 см болдог. Тэр үед бөөр ямар ч хэрэггүй, эмчилгээгүй болдог тул хэн нэгнээс нь бөөр авч нөхнө, эсвэл гемодиализийн аппаратанд орно. Энэ хоёрын аль нэг аргыг хэрэглэхгүй л бол хүн шууд үхнэ. Бөөрний дутагдалд ороход юу нөлөөлдөг вэ гэвэл нэгд, бөөрний өвчин. Хоёрт, чихрийн шижин, даралт ихсэх, халдварт өвчин, эмийн хортой нөлөө, удамшлийн өвчин. Бөөр залуу насанд их гэмтдэг. Хүмүүс чихрийн шижингээ л эмчилнэ гэдэг, гэтэл бөөр нь өвчилж л байдаг. Даралттай хүмүүсийн бөөр гэмтдэг. Эмийн замбараагүй хэрэглээ байна. Тухайн үедээ ханиадаа дарлаа, өвдөлтийг намдаалаа гэдэг. Гэтэл таны уусан эм болгоны хор хөнөөл бөөрөнд очдог.

өыб

-Өвчилсөн хүмүүсийн нас залуужиж байгаа гэх болсон?

-Өвчлөгсдийн талаас илүү хувь нь 21-40 насныхан буюу ид хөдөлмөрийн насныхан байгаа. Монгол улсын хүн амын дундах тэргүүлэх өвчлөлийн гуравдугаар бөөр, шээсний замын өвчлөл эзэлдэг. Гэтэл өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 59 гемодиализийн буюу бөөр орлуулагч аппарат байгаа. Үүнээс 51 нь Улаанбаатарт байгаа ба манайд 30 нь бий. Бидний судалгаагаар 3сая хүнтэй манай улсад хамгийн багадаа 108 гемодиализийн аппарат байхад одоо эмчлүүлж байгаа болон эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн хэрэгцээг хангах юм. Өвчтөний хүсэлтээр Япон аппаратанд ороход 124 мянган төгрөг, Германы аппарат ороход 184 мянган төгрөгийг  улсын төсвөөс гаргадаг. Мөн аппаратанд ашиглаж байгаа эмчилгээний багажыг тухайн хүндээ нэг л удаа ашиглана. Гэтэл нэг хүн долоо хоногт гурван удаа аппаратад орж байгаа гээд тооцвол ашиглалтын зардал маш өндөр гардаг. Гэхдээ улс хүнийхээ төлөө энэ зардлыг гаргаж байгаа ч Иргэний эрүүл мэндийн даатгалын системийг зөв ашиглавал улсын төсвөөс хэмнэх боломжтой.

й

-Бөөрний дутагдлаас сэргийлэх хамгийн энгийн  арга юу вэ?

-Хүн бүхэн даарч хөрөхгүй, шүд эрүүл, хоолойгоо эмчлэх, чихрийн шижинтэй бол эрүүл зөв хооллож, хөдөлгөөний идэвхитэй байх, даралттай бол даралтаа тогтмол байлгах. Даралт гэдэг бол эмнэлэгт эмчилдэг өвчин биш өдөр болгон өөрөө өөрийгөө эмчилж, эм тариагаа уугаад явахад болдог. Энэ бүхнийг л анхаарах хэрэгтэй дээ.

йыб

О.Сэргэлэн: Цогцсоос донор авах боломж бидэнд бий

ый

Мөн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн их эмч О.Сэргэлэнтэй цөөн хором ярилцлаа.

Й

-Эрхтэн шилжүүлэх хагалгааг хэзээнээс хийж эхэлсэн бэ?

Манай эмнэлэгт анх 1996 онд эрхтэн шилжүүлэх мэс засал буюу бөөр шилжүүлэх хагалгааг хийж байсан. Энэ хагалгаа хэсэг тасраад 2005 оноос дахин хийгдэх болсон Өнөөдрийн байдлаар амьд донороос бөөр шилжүүлэх хагалгааг 65 хүнд, цогцосноос бөөр шилжүүлэх хагалгааг 8, амьд донороос 11 хүнд элэг шийлжүүлэх хагалгааг хийсэн. Өнөөдөр энэ мэс засал хөгжихэд зориулж, багаж тоног төхөөрөмж шинээр худалдан авахад 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр дэлхийн түвшинд нийцсэн хагалгааг хийдэг боллоо. Эмч, сувилагчийг 2009 оноос багаар нь гадаадын улс орнуудад сургалтад суулгаж дадлагажуулж, туршлагжуулсан тул эрхтэн шилжүүлэх хагалгаа цаашид  улам өргөжин хөгжинө гэдэгт итгэж байна.

Й

-Эрхтэн шилжүүлэх хагалгааны үнэ өртөг хэр байдаг юм?

-Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа 12 сая төгрөг, үүний 8 сая төгрөгийг нь Эрүүл мэндийн сайдын багцаас гаргадаг. Тухайн хүн 4 сая төгрөгийг нь гаргана. Элэг шилжүүлэн суулгах мэс засал харьцангүй шинэ хагалгаа учраас даатгал ч юм уу, Эрүүл мэндийн сайдын багцад орж чадаагүй тул 60 сая төгрөг. Энэ нь тухайн элэг шилжүүлэн суулгах хүн болон түүний донор хоёрын хагалгааны өмнөх нэг сарын эмчилгээ, мэс заслын үеийн эмчилгээ, хагалгааны багаж хэрэгсэлийн үнэ юм. Дэлхийн улс орнуудад 100.0-250.0 мянган ам.доллар, тэр ч бүү хэл 250 мянган еврогоор элэг шилжүүлэх хагалгааг хийж байгаа. 60 сая төгрөг гэдэг нь 35 мянга орчим ам.доллар болно гэж тооцвол манай улсад харьцангуй хямд үнэтэй хагалгаа хийгдэж байна.

ЙЫ

-Хагалгааны үр дүн хэр байна?

-Энэ хагалгааг хийснээр манай эрүүл мэндийн салбарт маш том ахиц дэвшил гарч байгаа. Өмнө нь элэгний хавдартай хүнд “Уучлаарай, таны элэгний хавдрийг тайрч чадхгүй нээ” гэж хэлээд юу ч хийж чадахгүй үлдэж, өвчтөн маань нүдэндээ нулимстай гардаг байсан. Одоо бол бид томоохон хэмжээний хагалгааг эх орондоо хийх боломжтой боллоо. Учир нь орчин үеийн хагалгааны багажтай, тайралт хийх эмч нарын багтай, хагалгааны дараах эрчимт эмчилгээний тасагтай болсон. Сүүлийн жишээ гэхэд,  65 хөгшинд хагалгаа хийсэн. Тэр хүн элэгний хатууралтай, чихрийн шижинтэй, зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдалтай, бөөрний дутагдалд орсон байсан. Бид түүний элгэнд байсан 12х11 см хэмжээтэй хавдрыг тайраад хагалгааны дараа 5 хоног зохиомол амьсгалын аппаратанд байлгаж, бүх эмчилгээ, үйлчилгээг хийсэн. Одоо үр хүүхдүүдтэйгээ эрүүл саруул гэртээ байгаа. Энэ бол орчин үеийн өндөр технологийг эмчилгээнд нэвтрүүлсэний үр дүн.

АЙ

-Ер нь донорын хүрэлцээ хэр байдаг вэ?

Манайд донорыг өвчтний ар гэх, хамаатан саднаас  авч байна.  Сүүлийн хагалгаа гэхэд ээжид нь охиных нь элэгний 70 хувийг авч хагалгаа хийсэн.  Нөгөө хагалгааний үеэр дүү нь донор болсон. Гэхдээ цаашдаа манай улс донорын бодлогыг зөв шийдэж чадвал  асар их боломж байгаа гэж боддог.  Жишээ нь, нэг өдөрт хичнээн зам тээврийн осол гарч, хэдэн хүн амиа алддаг билээ. Тэр олон хүний эрүүл эрхтэн тэгээд л харамсалтайгаар дуусч байгаа. Гэтэл бурхны оронд очиход тэр хүний эрхтэн бүрэн бүтэн байгаа эсэх нь хамаагүй. Харин эд эрхтнээ донор болгон үлдээж, 4-5 хүний амийг аврах нь дээдийн дээд буян болох юм. Ард иргэд энэ асуудлийг зөвөөр  ойлгоосой.  Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад жолооны үнэмлэх дээр нь энэ хүн донор гэсэн тусгай тэмдэглэгээ байдаг. Хэрвээ тийм тэмдэглэгээтэй хүн зам тээврийн ослоор амиа алдлаа гэхэд хэнээс ч асуухгүй донор болгох хууль эрх зүйн орчин нь бүрдсэн байдаг. Зарим оронд тархины үхжилтээр нас барсан бол хэн ч байсан донор болно гэсэн тусгай шийдвэр гаргасан байдаг бол зарим нь гэрээслэл үлдээдэг. Харин манай оронд энэ асуудлыг цэгцлээгүй учраас нас барсан хүний ар гэр, асран хамгаалагч, ах дүүсээс нь зөвшөөрөл авч байж, донор болгох тохиолдол бий.

 

П.Наран

 

Shuud.mn
Сонин хачин
baby:
xvxdin chix xamariin sain emneleg zaagad ogoch
2013-12-10
nyamaa:
huwiin emnelegvvd ashigaa bodoj hudal onosh togtoodgoo bolimor yum sarin umun huwin emnelet vzvvled noir bulchirhai tomorson gej onoshluulad bichij ugsun taria dusalin hiilgeh gej avj yvh zamdaa tsusaar booljij unaad chingiltei dvvrginhe emnelegt xvrgegdej emchilvvlsen tendee shinjilgee ogoj hodoodni zurag avhulhad xodoodni sharahtai bsan busad erehten ontsin uurchilelgvi garsan ene dashiramd chingiltei duurgin ervvl mendiin tuviin emch suvilagch asragch nartaa bolon tuhain udur bie muudaj unah ued tvrgen duudaj ogch tusalsan vl tanih egch bolon vl tanih ter negen zaluu nart talarhsnaa ilerhiilie)
2013-11-17
nyamaa:
huwiin emnelegvvd ashigaa bodoj hudal onosh togtoodgoo bolimor yum sarin umun huwin emnelet vzvvled noir bulchirhai tomorson gej onoshluulad bichij ugsun taria dusalin hiilgeh gej avj yvh zamdaa tsusaar booljij unaad chingiltei dvvrginhe emnelegt xvrgegdej emchilvvlsen tendee shinjilgee ogoj hodoodni zurag avhulhad xodoodni sharahtai bsan busad erehten ontsin uurchilelgvi garsan ene dashiramd chingiltei duurgin ervvl mendiin tuviin emch suvilagch asragch nartaa bolon tuhain udur bie muudaj unah ued tvrgen duudaj ogch tusalsan vl tanih egch bolon vl tanih ter negen zaluu nart talarhsnaa ilerhiilie)
2013-11-17
mongol:
huuhduuded bagaas ny eruul mendiin talaar mash sain medlegtei bolgoj hicheeld ny oruulah heregtei bna bolzootiin bor tolgoi zaaj baihaar eruul mend huuliin talaar bagaas ny sain zaah heregtei dee .tom bolchihood hun tsohison hoino ny iim huulitai baidgiin gej baihiinhaa orond bagad ny tolgoid ny suulgaj baih heregtei bna daa eruul mend ch yalgaagui nasaaraa ooh idsen hoino ny biend muu ch geh dhig
2013-11-13
зочин:
гемодиализийн төвд тэргүүн хатагтай х.болормаа 10 шинэ япон аппаратыг усны систем дагалдах хэрэгслэлийн хамтаар хандивласан. энэ үед бараг бүх аппарат нь эвдэрчихсэн өвчтэй хүмүүс нь эрсдэлтэй болсон үе байсан. энэ эмя юу хийгээд байнаа!!!! удвал сайдын үед үнэхээр мөхөж байнаа????? энэ хүний хийх ажлыг жирийн 1 айлын эзэгтэй сэтгэл гарган өөрийнхөө чадах хэмжээнд хийж байна. эрхэм сайд албан суудлын тэмцэл хийхээс өөр өвчинтэй тэмцэх ажил хийхгүй байна....
2013-11-12
иргэн:
бямбажав аа, чиний ямар даргыг мэдэхгүй юм. харин ааш муутай дээрэлхүү гэдгийг би өөрийн биеэр мэднэ. дараа ядарсан өвчтөний гэр бүл рүү тэр эхнэр хүүхэд рүүгээ архирч байгаа * шиг хандвал муу юм болно шүү. үүнийг амлая. эхний удаад ээжийгээ бодоод тэссэн
2013-11-12
zochin:
би харин өр бодолтой байна. яагаад юм болгонд ингэж туйлширдагюм бэ. миний ойрын хамаатны харваад үхэхэ гэж байсан ах сэхээнд нь босоод ирсэн. үнэхээр энэ эмнэлгийн хүчээр боосож ирсэн. мөн миний төрсөн дүү энэ эмнэлгийн сэхээнд 15 хоног бараг үхэж байгаад босож ирсэн. одоо ажлаа хийгээд сайхан л аж төрж байна. үнэхээр алтан гартай эмч нартай, тоног төхөөрөмж нь улсын эмнэлэг дотроо сайн шүү. харин ч энэ эмнэлгийн эмч нартаа баярлалаа. өвчин зовлон үзээгүй мүү хийсгэлэн хийх ажилгүй хүмүүс бас ингэж худлаа бичиж өөрийн атаархал хорслоо тайлж туйлшардгийн.
2013-11-11
navchaa:
emch narin medleg muu muuhai aashtai uvchin edgeeh ni bur uvchin nemdeg
2013-11-11
amjilt husie:
mongol emch nar chadwartai shu, amjilt husie. ajillah nohtsol n sain bolood irwel odoo shin zaluu emch gyalalzuulah bh da.
2013-11-11
удвал:
эрэгтэй эмэгтэй хамаагүй нэг өрөөнд хэвттдэг юм уу
2013-11-10
zochin:
yagaad emch nariig uzen yadaad bga yum be arhi uildverlej ashig olj oln saihan huniig uhelluun turhirdag olon ailiig hagtsald uchruuldag erh buhii uildveriin ezediig haraadaggui baij uilaad orilood ovdood irhed chini chinii toloo ger bul noir hooloo hasan baij ajlaj bsidag emch nariig yagaad zen yadaad bga yum be ta nariin toloo ta nart hatuu ug heldeg l baih ted nar gehdee tsaad setgel ni ta nart heregteig helj bga getel humuus yagaad emch nariig uzen yadaad bga yum be
2013-11-09
mglm:
mgl-iin emch nar nar yag shorongiin huayag nar shig baliar
2013-11-09
zochin:
ali ali taldaa l anhaarah heregtei! irged uursdiinhuu eruul mendiig anhaarahgui bol hen tuunii umnuus anhaarahawdee! emch nar tedend hund surtalgui uilchilwel bas zugeer.
2013-11-09
arrr:
emnelegeer yavj uzuulii geheer buun shat damjlag bichig tsaas nehne buun ocher halshiraad l uzuulehgui byt*g daa.ene baidlaar yavj baigaad hundruuldeg shuu dee. sonin setguuleer hunii tarhi ygaaj saihan baigaagaa gaihavch bodit baidal uur l baigaa um daa
2013-11-09
irgen:
emch nariin avarsan hunii too aldsanasaa heden zuun manga dahin ih bdgiig hench yaridaggui harin aldsaniig nil yarih yumdaa yamar burhan bish dee ted chin
2013-11-09
zochin :
deerx xvn vnen xeljee irged uursduu ervvl menddee anxaaraagvi xvndrvvleed irchixeed busad xvmvvst buruugaa toxdog ugaasaa ali ch ulsiin emneleg achaalaltai baidag mongolchuud vnexeer bvdvvleg dugaart zogsoj baixdaa l xoorondoo xerelddeg zodolddog bas bvx yumiig belenchildeg minii bodloor uvchin ix bna gexdee chix xamar xooloin emmj sain emneleg yum bna lee
2013-11-09
zochin:
ene emnelgeer udurt 1000 aaraa humuus uilchluuldeg. emneleg divaajin bish, irsen bolgon shudiin yum shig ev eruul sav saruul bolood garna gej bgui. humuus oorsdoo eruul mendee anhaarch chadahgui baij edgeredhgui uvchin tusaj ircheed ih yum husdeg. edgeer muulaad bgaa humuus haaguur emchluulj eruul saruul yavj bgaam bol? bodvol huviin emneleg gej heleh l baihdaa. haramsmaar, iim l setgelgeetei humuus bgaad. 500han myngan tugrugnii tuluu chinii utgun shingentei zuuraldaj 24 tsagaar ajillaj bgaa tsoriin gants salbar bol ene salbar. chinii utgun shingentei zuuraldaj chamaig udii yavuulah duuchin togooch jujigchin shuugch jolooch baigaa yu
2013-11-08
zochinn:
unen shuu, emch nariin chadvariig saijruulahgui bol yamar ch sain tonog tuhuurumj baigaad nemergui dee, yadaj baihad yamar ch setgel baihgui, buun ih zanguud.
2013-11-08
oogii:
ynendee haramsmaar emneleg shyy. 2 ch oiriin hynee ene emnelegt aldsan. hariuclaggyi yumuu esvel hynd surtal yum uu byy med lav l itgel aldarsan.
2013-11-08
болор:
эмч нар нь чадвар муу сэтгэлгуй юм чинь ямарч сайхан тоноглол байгаад хэрэг байхгуй
2013-11-08