Д.Уранчимэг: Манай улс эмийнхээ 80 хувийг импортоор авдаг
2013-10-10

Манай улсад орчин үеийн эм хангамжийн албө үүсч хөгжсөний 90 жилийн энэ онд тохиож байгаа аж. Үүнтэй холбоотойгоор эм зүйн салбарын өнөөгийн байдлын талаар холбогдох албаны хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр ЭМЯ-ны Эм эмнэлгийн хэлтсийн мэргэжилтэн Д.Уранчимэгээс цөөн асуултад хариулт авлаа.

5

-Эм зүйн салбарт төрөөс ямар бодлого баримталж байна?

-Анх 2002 онд төрөөс баримтлах бодлогыг баталж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд эм зүйн салбарын бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох хүн ам эрүүл мэндийн байгууллагаа өндөр чанартай, аюулгүй эмээр хангахыг чухалчилж ирсэн. Бид энэ бодлогынхоо үнэлгээг хэд хэдэн удаа хийж, цаашдаа зохицуулалтын үйл ажиллагаагаа боловсронгуй болгох, хүний нөөцийн бодлогоо төлөвлөгөөтэйгээр хөгжүүлэх, эмийн чанар аюулгүй байдлаа сайжруулан эрчимжүүлэх болон иргэдийн эмийн зохистой хэрэглээний мэдлэгийг сайжруулах хэрэгтэй. Мөн эм зүйн салбарт сайн засаглал ил тод байдлыг бий болгож, хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтүүд гаргасан. Тэгээд 2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд эмийн талаар төрөөс баримтлах бодлогодоо өөрчлөлт оруулах тухай тусгасан. ЭМЯ болон Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн хөгжлийн салбарын дөрвөн төсөлтэй хамтран ажиллаж, холбогдох байгууллагууд эм хангамжийн байгууллагынхаа саналыг тусгахаас гадна төрийн болон төрийн байгууллагын саналыг тусгаад явж байна. Ингэснээр бүтэц оновчтой болохоос гадна эмийн чанар аюулгүй байдлыг  сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ.

6

-Үнэлгээ өгч дүгнэлт гаргасан гэлээ. Манай улсын иргэдийн эмийн зохистой хэрэглээ ямар түвшинд байна?

-Энэ нь манай орны эм зүйн салбарт хувьд тулгамдаж байгаа асуудлын нэг. Иргэдийн эмийн талаарх мэдлэг тааруухан. Үүнээс гадна өөрсдөө дур мэдэн эм хэрэглэдэг хандлага түгээмэл байгаагаас зохистой хэрэглээ сайн түвшинд байж чадахгүй байгаа юм. Тус асуудлыг цэгцэлж, зохистой хэрэглээг бий болгохын тулд жор бичилт болон хууль эрх зүйн баримт бичгийг төлөвлөгөөтэйгээр сайжруулах зэргээр боломжтой бүх л арга хэмжээгээ авч байна.

6

-Манай улсад хэдэн эмийн үйлдвэр байна вэ?

-Манай эм зүйн салбарт 32 үйлдвэр, 1283 эмийн сан, 120 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага ажиллаж байна. Тэд стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бид үйл ажилагаанд нь үнэлгээ хийж,  санал зөвлөмжүүдээ өгөөд явж байна.

6

-Тэдгээр дотоодын үйлдвэр эмийнхээ хэдэн хувийн хангаж чадаж байна. Импортоор ямар улсаас хэдэн нэр төрлийн эм авч байна вэ?

-Дотоодын үйлдвэрүүд 20 орчим хувийг хангаж байгаа. Харин үлдсэн хэсгийг нь  гаднаас импортоор авч байна. Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийг импортоор авдаг. Тус судалгаанаас харахад ОХУ, БНХАУ, Славьян, Энэтхэг, Герман зэрэг орноос дийлэнх хэсгийг нь авч байгаа юм. Нийтдээ 1300-аад нэр төрлийн эм импортоор авч байна.

6

- Импортоор орж ирж байгаа эмийг хэрхэн шалгадаг юм бол. Хуурамч эм орж ирсэн байна гэдэг?

-Хилээр манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмүүд импортын зөвшөөрлийн дагуу орж ирдэг. Эдгээр эмийг хилийн хяналтаас гадна мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтан дор орж ирдэг. Зах дээл дээр хуурамч эм байгаа нь хууль бусаар орж ирсэн эмтэй холбоотой юм болов уу гэж яамны зүгээс үзэж байгаа.

5

-Манай улсад сүлжээний бизнес их олширчээ. Үүнийг яаж зохицуулж байна. Эмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүлжээ байдаг болов уу?

-Эмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сүлжээ байхгүй. Харин биологийн идэвхит бүтээгдэхүүн оруулж ирдэг сүлжээ олон бий. Саяхан биологийн идэвхит бүтээгдэхүүнд тавигдах шаардлага стандартыг гаргаж, улсын бүртгэлд оруулсан. Ингэснээр энэ үйл ажиллагаа хумигдах байх гэж найдаж байгаа.

6

-Эм зүйн салбарт ямар өөрчлөлт, шинэчлэлт хийж байна вэ?

-Өөрчлөх, шинэчлэх зүйл нэлээн байгаа. Энэ ондоо багтаан эм ханган нийлүүлэх байгуулага болон эмийн үйлдвэрлэлд тавигдах шаардлага стандартад нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Ингэхдээ эмийн үйлдвэрлэл, эм хангамжийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан гарын авлагуудад нийцүүлж өндөр түвшний болгохоор төлөвлөсөн.

6

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин