Засгийн газрын 2011 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор дархлаажлуулалтын ээлжит 10 хоног өнөөдрөөс эхэлж байна. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 363 тоот тушаалаар дархлаажуулалтын арван хоногийг “Дархлаажуулалт бүхий халдварт өвчнөөс сэргийлье” уриатайгаар орон даяар зохион байгуулах юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга Д.Гантулгатай ярилцлаа.
g
-Дархлаажуулалтын өдрүүд өнөөдрөөс эхэлж байна. Энэ удаагийн дархлаажуулалтын 10 хоногийн онцлог?
-Өнөөдөр буюу аравдугаар сарын 10-20 өдрүүдэд Дархлаажуулалтын 10 хоног эхлэж байна. Энэ 10 хоногийн хугацаанд заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулна. Өөрөөр хэлбэл, энэ 10 хоногийн гол зорилго нь ямар нэгэн байдлаар хүүхэд вакцинаас хоцорсон бол тэр хүүхдийг вакцины бүрэн тунд хамруулж, халдварт өвчнөөс сэргийлэх, урт хугацааны өндөр дархлаатай болгох явдал. Мөн эрсдэлт бүлгийн буюу эмнэлгийн эмч мэргэжилтнүүд, хүчний зарим байгууллагын ажилтнуудыг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулна. Түүнчлэн Анагаахын их, дээд сургууль, коллежид сурч байгаа оюутнуудыг В вируст гепатитын эсрэг вакцинаар 1 сарын зайтай хоёр удаа дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулахаараа онцлог юм. Оюутнуудыг ийнхүү дархлаажуулж байхыг ХӨСҮТ, тухайн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, сургуулийн захирал нарт даалгасан байгаа.
g
-Дархлаажуулалтын өдрүүдэд иргэд хаана хандаж болох вэ?
-Дархлаажуулалтыг ХӨСҮТ, аймаг нийслэлийн эрүүл мэндийн газар зохион багйуулдаг.Харин хэрэглэгчид буюу хүүхэд, багачуудад дархлаажуулалтыг хийдэг хүн нь өрх, сумын эмнэлгийн эмч сувилагч нар байдаг. Хэрэв хүүхэд чинь 2 хүртэлх насны, 7, 15 настай бол та бүхэн өрхийн эрүүл мэндийн төвд хандан вакциндаа бүрэн гүйцэт хамрагдсан эсэхийг тодруулснаар вакциндаа хамрагдах ёстой.
d
-Дархлаажуулагдснаар ямар өвчнөөс сэргийлэх вэ? -Хүүхдүүд товлолынхоо вакцинд хамрагдснаар халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Тухайлбал, 11 халдварт өвчнөөс сэргийлэх долоон төрлийн вакцин хийдэг. Сүрьеэ, халдварт саа, В гепатит, А гепатитийн вакцин, сахуу, хөхүүл ханиад, татран, В гепатит, улаанбурхан, гахайн хавдар, улаануудын хавсарсан вакцин, сахуу татрангийн эсрэг гэсэн долоон төрлийн вакцин хэрэглэдэг гэсэн үг.
gh
-Товлолын вакцинаа алгасалгүй хийлгэвэл уг өвчний эсрэг дархлаатай болно гэж ойлгож болох уу? -Вакцины бүрэн тунд хамрагдсан хүүхэд удаан хугацааны дархлаа тогтдог. Жишээ нь, Татрангийн эсрэг дархлааны түвшин тодорхой хугацааны дараа унадаг. Тиймээс долоо, 15 настайд нь сахуу, татрангийн вакцинаар давтан дархлаажуулалт хийх хэрэгтэй. Хэрвээ долоо, 15 настайдаа сахуу, татрангийн вакцинд хамрагдахгүй бол эдгээр өвчнөөр өвчлөх эрсдэлтэй л гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцины бүрэн тунд хамруулах нь чухал. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоонд суурилсан байдаг.
6
hg -Вакцин хийлгэсний дархаа хүүхэд халуурах шинж мэдрэгддэг. Үүнийг биеийн эсэргүүцэл нь сайн байна. Хэвийн үзэгдэл хэмээн эмч нар хэлдэг. Энэ талаар тодруулаач? -Вакцин хүн бүрт харилцан адилгүй урвал үзүүлдэг. Төмөр, хөнгөн цагаан, наранд харшил өгдөг хүмүүс байдаг. Хүн өөрөө байгалийн бие даасан бодьгал учраас янз бүрийн урвал үзүүлнэ. Тэр нь халуурах, тарьсан хэсэг газар улайх, хавдах зэргээр илэрнэ. Хэрвээ хүүхэд 38-аас дээш халуурч байвал парацетамолыг дөрөв хувааж өгөөд эмчдээ хандах хэрэгтэй. Эмчийн зөвлөгөөг авах нь чухал, түүнээс биш дур мэдэж болохгүй. Хавдсан тохиолдолд 10 хувийн натрийн уусмалаар жин тавьж болно. Энэ урвал нь хоёроос гурван хоногийн дараа өөрөө аяндаа арилна.
6
gf -Насанд хүрсэн хүмүүс сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж болох уу? -Сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж болно. Үүнд хамрагдахдаа ХӨСҮТ болон орон нутгийнхаа Эрүүл мэндийн газарт хандана. Гэхдээ сайн дурын дархлаажуулалтыг хийлгэхдээ вакциныхаа мөнгийг төлөх ёстой. Харин заавал хийлгэх вакцин нь хуулийн дагуу хийгддэг тул үнэ төлбөргүй.
6
gf -Хүмүүс дархлаагаа сайжруулах зорилгоор янз бүрийн эм бэлдмэл хэрэглэдэг. Энэ нь хэр оновчтой арга вэ?
-Mухайн хүний биеийн ерөнхий эсэргүүцлээ сайжруулахын тулд чанартай хоол идэх, витамин хэрэглэх, хөдөлгөөнтэй байх зэргээр өөртөө анхаарал хандуулж болно. Гэхдээ ерөнхий эсэргүүцэл сайжирсан ч гэсэн тухайн өвчний эсрэг вакцин хийлгээгүй л бол уг өвчнөөр өвчилнө л гэсэн үг. Харин вакцин нь яг тухайн халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлааг бий болгодог тул заавал хамрагдах ёстой. Тодруулбал, халдварт өвчин үүсгэдэг вирус нянтай ижил төстэй хэлбэр, бүтэцтэй аюулгүй биобэлдмэл үйлдвэрлээд хүүхдэд тарих замаар хүний дархлааны системийг хуурч, халдварт өвчний эсрэг дархлааг тогтоодог. Ингэснээр олныг хамарсан дэгдэлт хэлбэрээр гардаг халдварт өвчин эрс буурч, сахуу, хөхүүл ханиад, татран гэх мэт өвчин эрс буурч, сүүлийн арван жилд ганц, нэг бүртгэгдэх болсон.
g
6f6
П.Наран
Уншиж байна |