"Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" үргэлжилж байна
2013-09-23

  Монгол улсын Нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалын дагуу “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын ажлын хүрээнд оюутнуудад Нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг олгох сургалтыг Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс хариуцан зохион байгуулж эхэллээ.   Энэхүү сургалтыг Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг болон Мари стопс нөхөн үржихүйн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн 10 сургагч багш хамтран 5 баг болж, 25 их, дээд сургуулийн 5000 орчим оюутнуудад хийхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөний дагуу эхний сургалтыг энэ сарын 21,22-ны өдрүүдэд ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн биеийн тамирын тэнхимийн Спорт аялалын хичээлийн үеэр Тэрэлж дэх ШУТИС-ийн сургалтын бааз дээр зохион байгуулсан байна.   Уг арга хэмжээнд Механик инженерийн сургууль, Комьютер мэдээллийн сургууль, Уул уурхайн сургууль, Үйлдвэр дизайны сургуулийн 1, 2-р курсын 456 эрэгтэй оюутан оролцсон  бөгөөд тэднийг гурван баг болгон хувааж, нээлттэй ярилцсан байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин