Оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүдийн жагсаалт гарлаа
2013-09-20

Эрүүл мэндийн сайдын 309 дүгээр тушаал гарч энэ оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан. Үүний хүрээнд тус яамнаас оюутнуудад харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүдийн хуваарийг батлан гаргалаа.

Харин аймаг, орон нутгийн их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрийн төвд суралцагч оюутнууд тухайн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандаж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар тусгажээ. Мөн уг жагсаалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн байршлийг ч нарийвчлан гарсан аж. Оюутнууд оршин суугаа хаягийн дагуу харьяа өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгүүдэд хандаж тусламж авах боломжтой юм.

Оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүдийг  дүүрэг тус бүрээр нь ангилж гаргасан байна. Тухайлбал, Баянгол дүүрэгт байрлалтай “Техниз технологийн дээд сургууль”, “Гурван эрдэнэ”, “Их Монгол” зэрэг их дээд сургуулийн оюутнууд тухайн дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдэлээр үйлчлүүлэх юм байна. Гэхдээ “МҮИС, “Сэрүүлэг” дээд сургууль болон СЭЗДС-ийн оюутнууд “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-өөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжтой аж.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл болон нэгдсэн эмнэлгээр ШУТИС-ийн КТМС ба МХТС, МУИС-ийн Улаанбаатар сургууль КУДС зэрэг тус дүүрэгт байрлалтай их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд үйлчлүүлэх бол “Оточ манарамба” дээд сургуулийн эмнэлгээр тус сургуулийн суралцагсад болон “Цэцээ гүн”, Монголын бурхан шашинтны их сургуулийн оюутнууд үйлчлүүлэнэ гэж заасан байна.

.

ХСИС, БХИС-ийн оюутнууд зэвсэгт хүчний албан хаагчдын эмнэлгээр үйлчлүүлнэ

.

Харин Хууль сахиулахын их сургууль болон БХИС-ийн оюутнууд Хууль сахиулах зэвсэгт хүчний албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авах аж.

Нийслэл хотын төв буюу СБД-т оршдог МУИС, МУБИС-ийн бүх салбар сургуулиудын оюутан, ШУТИС-ийн төв байранд хичээллэдэг суралцагчид болон Үндэсний биеийн тамир, Соёмбо зэрэг тус дүүрэгт харьяалагддаг сургуулийн оюутнууд дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлэг хоёроор үйлчлүүлэх боломжтой. Гэхдээ ЭМШУИС-ийн Эрхэс эмнэлэг ЭМШУИС-ийн оюутнууд Этүгэн болон Соёл-Эрдэм дээд сургуулийн оюутнуудад үйлчилгээ үзүүлнэ.

.

Харин Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл СУИС, ХИС зэрэг 14 их дээд сургууль болон Амьдрах ухаан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

.

ШУТИС-ийн МИС, ХААИС зэрэг их дээд сургуулиуд, Хангай болон Монгол Солонгосын политехникийн коллеж, Аз, ШУТИС-ийн МИС-ийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Харин СХД-ийн Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгээс “Ач”, “Мандах” зэрэг зургаан дээд сургуулийн оюутан, Монгол фермер коллежийн суралцагч нарт эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэх аж.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлээс Монгол Германы хамтарсан технологийн дээд сургууль, тус дүүргийн МСҮТ-ийн оюутнууд шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг авах юм.

.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин