Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян өнөөдөр эхэлж байгаа бөгөөд нээлт нь 11:00 цагт Чингисийн талбайд болно.
Энэ өдөр дүүргийн эрүүл мэндийн төвийнхөн оюутнуудад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх юм. Энэ оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарыг оюутны эрүүл мэндийг дэмжих сар болгон тэмдэглэхээр болсон. Сүүлийн жилүүдэд эмэгтэй оюутнуудын дунд хүсээгүй жирэмслэлт ихэсч, үүнээс болж амь насаа алдах тохиолдол ч гарч байна. Энэ мэтчилэн эхийн эндэгдэл нэмэгдэж буйтай холбоотойгоор ЭМЯ-наас дээрх шийдвэрийг гаргасан байна.
Аяны хүрээнд оюутнуудын өмнө тулгардаг асуудал болох гэр бүр төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, аюултай үр хөндөлтийн талаар оюутнуудад мэдлэг, мэдээлэл олгож, тухайн сургууль дээр нь очиж лекц унших юм. Мөн оюутнуудтай ажилладаг байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.
Б.Буд