Хүүхдийг зөв хооллох асуудлаар мэргэжилтнүүд зөвлөлдөж байна
2013-08-06

  Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах” төслийн хүрээнд “Эх хүүхэд, Нялхас, бага насны хүүхдийн хоол тэжээлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгож хүүхдийн өсөлтийн хоцролтыг бууруулах нь” сэдэвт Олон улсын семинар өнөөдөр эхэллээ.   Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Монгол Улс буурай хөгжилтэй орнуудтай харьцуулахад хүн амын хоол тэжээлийн үзүүлэлт хэвийн түвшинд байдаг. Гэвч хүүхдийн өсөлт хоцролтын түвшин тууштай буураагүй буюу 16 хувь байна. Ялангуяа баруун болон хангайн бүсэд өсөлт хоцролт нь хамгийн өндөр тархацтай ба 18-25 хувь байна. Хүүхдийг хоёр нас хүртэл нь зөв хооллож шимт бодис, эрдэсээр дутаахгүй бол хоол тэжээлийн архаг дутагдалд ордоггүй. Иймээс энэ семинараар нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн стратегийн төсөл болон хүүхдийн өсөлтийн хоцрогдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээний ололт амжилт, аль болох түргэн үр дүнд хүргэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, сайжруулах асуудлыг хэлэлцэж их зүйлийг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтай байна” хэмээлээ.   Дөрөв хоног үргэлжлэх тус семинарт НҮБ-ын Хүүхдийн сангийн төв байгууллагын хоол тэжээлийн мэргэжилтнүүдоролцож мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаж байна. Мөн Дэлхий дахин ба Ази номхон далайн бүсийн өсөлтийн хоцрогдлын тархалт, чиг хандлага, нялхас бага насны хүүхдийн хооллолтын стратегийн хэрэгжилт, тэгш байдлын шинжилгээ, голлох учир шалтгаанууд,  Өсөлтийн хоцролт: тодорхойлогч хүчин зүйлс ба үр дагаварын тухай, олон талт салбарын үр дүнтэй арга хэмжээний тухай мэдээлэл, амжилттай жишээнүүд зэрэг олон сургалт, судалгаа хэлэлцүүлэг өрнөнө. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин