Зүрхний мэс засалчид чуулж байна
2013-06-20

  Зүрх судасны үндэсний концеренцийг 2004 оноос эхлэн Зүрх судасны төв төслөөс анхлан санаачилж жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ жил 10 дахь удаагаа энэ сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү конференцийн үеэр зүрхний мэс засал, судсан дотуурх оношлогоо эмчилгээ ба зүрхний эмгэг судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний илтгэлүүд хэлэлцэгдэж байгаа юм. Мөн зүрх судасны төвийн хэтийн төлөв, төлөвлөгөөтэй танилцах, эмнэлгүүд хоорондын зүрх судасны өвчтэй хүмүүст төгс оношлогоо эмчилгээ үзүүлэх талын уялдаатай ажиллах талаар зөвлөлдөж саналаа солилцож байгаа нь энэ хуралдааны нэгэн чухал ач холбогдлыг тодорхойлж байна. Түүнчлэн Зүрх судасны үндэсний конференц нь эмч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд хувь нэмэр болох, гадаад дотоодын зүрхний мэс засалчид, интервэншнл болон зүрх судлалын эмч нарыг нэг дор цуглаж харилцан туршлагаа солилцох, танилцах хамтарч ажиллах, нэгдмэл байх, санаа бодлоо солилцох ач холбогдолтой юм. Хурлын үйл ажиллагаанд өөрсдийн туршлагаасаа хуваалцахаар Люксембургийн Төв эмнэлэг, Люксембургийн Зүрх судасны төв, Солонгосын Зүрхний мэс заслын институт, Германы Бад Крозинген зүрхний төв, Сингапурын Зүрх судасны төв, Тайваны Зүрх судасны чиглэлийн мэргэжилтэнгүүд болон Францын Авлом Санте байгууллагын эмч мэргэжилтэнүүд лекц, илтгэл хэлэлцүүлж байна. Тус хуралд ЭМЯ, ШУГТЭ-ийн Зүрх судасны төв, 21 аймаг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүрхний эмч нар, Зүрх судасны төв, эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжил МОН005 төсөл, УНТЭ, УХТЭ, ЭМШУИС, АУХ, Монголын зүрхний эхогийн нийгэмлэг, олон улсын зүрхний төвүүд, хувийн эмнэлгийн төлөөлөл оролцож байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин