Малын гоц халдварт боом өвчин нийслэлд гарчээ. Уг өвчин нь малаас хүнд халдварладаг аж. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг амьдардаг иргэн н.Пүрэвдоржийн үхэр боом өвчнөөр үхсэн байна.
Тус бүс нутагт хорио цээр тогтоосон бөгөөд 14-21 хоногийн дараах шинжилгээний хариугаар хорио цээр цуцлах эсэх нь шийдэгдэнэ гэж НОБГ-ын дэд дарга Ч.Намсрайжав ярьсан байна.
Боом нь өвчтэй мал амьтдаас хүнд халдварлаж цусархаг, үжилт үрэвсэл үүсгэдэг хурц халдварт өвчин бөгөөд малаас хүнд халддаг ч хүнээс хүнд халдварлах нь ховор тохиолддог аж.
Б.Одон