Н.Удвал сайд олон улсын зөвлөхүүдтэй уулзлаа
2013-05-06

  Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр “ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх Үндэсний стратеги төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн дунд хугацааны үнэлгээг хийн Монгол улсад ажиллах олон улсын зөвлөхүүдийн багийг хүлээн авч уулзжээ. ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх чиглэлээр 2010-2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны Уулзалтын эхэнд тус Багийн ахлагч, Тайланд улсын Махидолын Их Сургуулийн Эрүүл мэндийн бодлого, удирдлагын Төвийн захирал, ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч асан Др. Виват Рожанапитаякорн Сайдад хандан хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд үнэлгээний багийн гишүүд болон хийх ажлынхаа талаар танилцуулсан байна. Сайд Н.Удвал хариу талархал илэрхийлээд “Монгол улс хэдийгээр ХДХВ-ийн тархалт багатай ч эрсдэлт бүлгийн хүн амын дунд халдварын тархалт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа. БЗДХ-ын тархалт нийт хүн амын дунд тууштай буурахгүй нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед үнэлгээ хийж байгаа нь цаг үеэ олсон чухал ажил болж байгаа” хэмээн онцлов. Түүнчлэн энэ удаагийн үнэлгээний баг ХДХВ/ДОХ, БЗДХ-ын чиглэлээр арвин туршлагатай, нарийн мэргэшсэн, өргөн бүрэлдэхүүнтэйн дээр багийн ахлагч Др.Виват Монгол улсыг, ХДХВ, БЗДХ-ын тархалтын өнөөгийн нөхцөл байдлыг маш сайн мэдэх туршлагатай хүн тул үнэлгээний багаас өндөр үр дүн, бодлогын томоохон зөвлөмжүүдийг гаргана хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Б.Аянга    
Shuud.mn
Сонин хачин
MONGOLHUU:
N, YDBAL SAIDIIG ERONHIILEGCHID DEMJTSAGAE EMEGTEICHUUDEE
2013-05-06
wqertyui:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-06
hyyramch:
ydwal saídaa ta zowhen namiihaa dargiin toloo bvhniig hiideg bizdee ta bol hyyramch saíd
2013-05-06
hudlaa hun:
ta hudlaa hun bn
2013-05-06