Өнөөдрийн зурхай: Хар луу өдөр
2024-03-29

Аргын тооллын 3 сарын 29, Сугар гараг. Билгийн тооллын 19, Хонгорцог одтой, хар луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:36-19:18. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

 

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн гэжээ. 

Shuud.mn
Сонин хачин