ЦЕГ: Бага насны охинтой хуурамч хаягнаас чаталсан эрийг шалгаж байна
2024-04-22

Амралтын өдөр цахим орчинд 40 орчим насны эрэгтэй нь бага насны охид руу чат бичиж, уулзахыг завдлаа гэсэн утгатай мэдээлэл, бичлэг цахим орчинд гарсан билээ.  Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад  "Хуурамч хаягаар бага насны охид руу чат бичиж, уулзахыг завдсан гэх 36 настай Б-г саатуулан шалгаж байна" гэв. 

 

 

Тодруулбал, нийгмийн сүлжээнд иргэн "Өчигдөр унтах гээд хүүхдүүдийнхээ утсыг хурааж аваад Wifi-г нь хаах зорилготой байж байтал охины минь утсанд чат ирэв. Хальт хартал хуурамч хаягтай хүн охин руу минь чат бичиж зодолдохыг зааж өгөх, амттан авч өгөх, сургууль гэрийг нь асууж улмаар гэрийнх нь гадаа сургуулийнх нь гадаа уулзья гэсэн байна. Энэ чатыг нь би уншаад шууд блок хийе гэж бодсон боловч дараа нь бас өөр хэн нэгний хүүхэд гэмт хэргийн хохирогч болчих байх гэсэн үүднээс таслан зогсооход бага ч гэсэн нэмэр болье гэж бодоод охиныхоо өмнөөс хуурамчаар чатлаж эхэллээ. Гэрийн хаягаа худлаа зааж маргааш нь уулзахаар болж охиноо утсаар яриулсаар байгаад ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн хамт олонтой хамт гэмт этгээдийг үйлдэл дээр нь баримт нотолгоотой баривчлуулав гэсэн иргэний мэдээллийн дагуу шалгаж байгаа юм байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нэрийг нь нийтэд ил зарлал даа юугийна нуудаг юм бэ
2024-04-22