3 сая дахь иргэн Х.Монголжингоо: Нэртэй дуучин, бүжигчин болно
2024-04-25

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжингоо охин өнгөрсөн нэгдүгээр сард 9 нас хүрсэн билээ. Өмнөговь аймгийн 3 дугаар сургуулийн 3е ангид суралцдаг. Дуу дуулж бүжиг бүжиглэх дуртай тэрбээр аймгийнхаа авьяаслаг багачуудын "Нар мишээсэн алтанхан говь мину" тоглолтод монгол ардын бүжиг бүжиглэсэн байна.

 

 

Түүний хувьд "Гадуур явахаар хүмүүс таниад "Хөөх Монгол Улсын 3 сая дахь иргэн явж байна шдээ гэж уулга алдахаар их гоё байдаг. Хүүхдүүд надтай найзлах юмсан гэдэг. Би олон найзтай. Өөрийгөө 3 сая дахь иргэн гэж бодохоор гоё санагддаг. Миний мөрөөдөл гэвэл нэртэй алдартай дуучин болно бас бүжигчин болно. Чөлөөт цагаараа зураг зурна. Зав гарахаараа бүжиглэнэ, дуулна.  Нар ээсэн алтанхан говьдоо намтар түүхээ өвөрлөн мэндэлсэн. Гайхамшигт хувь ерөөлтэй гурван сая дахь иргэн би Өмнөговийнхоо. Өмнийн цэнхэр говийн түмэндээ олуулаа болохыг ерөөж, төрдөө данстай 3 сая дахь иргэн гэж Төрийн тэргүүн хүртэл нэрийг минь шивнэсэн юмаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. 

 

 

Дашрамд дурдахад, одоогоос есөн жилийн өмнө буюу 2015 оны нэгдүгээр сарын 24-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 11-13 тоотод оршин суугч Э.Хатанболд, Г.Аззаяа нарын гэр бүлд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлж, тэрхүү бяцхан нярайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Монголжингоо" хэмээх нэр хайрласан билээ. Х.Монголжингоо айлын ууган охин юм. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Good:
BE CAREFUL of crypto platforms promising huge returns. They lure people into fake programs. I lost 198,450 USD last year. While researching on how to recover my funds, I came across several recommendations on the Bitcoin Abuse Forum about HACKERSTEVE. I contacted him via his email on hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/, and he helped me recover all my funds. If you've also been a victim of financial scams, don't hesitate to get in touch with him.
2024-05-03
Мөнхжаргал:
Ямар мундаг бичдэг юм бэ?
2024-04-29
Хүүхдийн нэрийг солино гэж ёстой байхгүй шүү. Монгол улсын ерөнхийлөгч хүний билэгшээж өгсөн сайхан нэр.
2024-04-26
монголд дуучин бүжигчин урлагын хүн хэрэггүйдээ . Монголд өндөр боловсролтой хүн л хэрэгтэй байна. том болоод гадаадын томоохон их дээд сургуульд эх орондоо хэрэгтэй мэргэжилээр сурч өндөр боловсролтой хүн болоорой гэж хүсэн ерөөе.
2024-04-26
Huzuugui hen ch baij bolno. Harin ene okhind Mongol ulsiin erunkhiilugch ner ugsun yum.
2024-04-25
Больж үз ахын дүү. Монгол улсад инженер техникийн ажилтан хэрэгтэй байна.
2024-04-25
миний дүүгийн нэрийг нэг солиулчихаарай. моэнголын хамгийн бузар хүн нэр өгсөн юмыг яаж мэдхэв
2024-04-25
Huzuugui hen ch baij bolno. Harin ene okhind Mongol ulsiin erunkhiilugch ner ugsun yum.