Ачааны машины зүтгүүр шатаж, нэг иргэн нас баржээ
2024-04-23

Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст багийн “Гашуун сухайт” чиглэлийн авто замын зорчих хэсэгт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 02:08 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

 

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  “Shaanxi-SX4251NT330” загварын зүтгүүрийн  бүхээгийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраав. Тус автомашины бүхээгт иргэн М/45 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай олдсон тул хэргийн газрыг тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгч ажиллажээ.

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-23