Улсын арслан Э.Оюунболдын гомдлыг Дээд шүүх хэлэлцэж байна
2024-04-22

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Улсын арслан Э.Оюунболдын нэхэмжлэлтэй шүүх хуралдаан өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны 09:00 цагт Улсын дээд шүүхэд эхэлжээ. 

 

 

Улсын арслан Э.Оюунболд Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд барилдсан 512 бөхөөс 9 даван түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын аварга цол хүртсэн.  Гэсэн ч "Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага" түүнээс авсан сэргээшийн шинжилгээнээс "допинг илэрсэн" гэх үндэслэлээр Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь хасаж байсан юм. 

 

Тэгвэл Э.Оюунболд уг асуудлаар шат шатны шүүхэд хандсан. Тэрбээр өөрөөс нь сэргээшийн шинжилгээ авсан эрх мэдэлтнүүд нь "Монголын допингийн эсрэг байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авч төлөөлөх эрхгүй этгээдүүд шинжилгээ авах ажиллагааг зохион байгуулсан" буюу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулахаар шүүхэд хандсан байгаа нь энэ юм. Хэрэв арслан  Э.Оюунболдын талд шийдвэр гарвал тэрбээр барилдах эрхтэй, бас аварга цолоо буцааж авах боломжтой юм. Ингээд Дээд шүүх ямар шийдвэр гаргахыг эргэн мэдээлнэ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-22
Авилгалыг тэглэе:
Энэ тэнэглэлээ зогсоо. Сэргээш допинг хэрэглэж Монгол төрийн наадам бусниулсан нь шинжилгээгээр нотлогдсон, төрийн наадамд унагаасан бөхөө ард түмэн олны нүдэн дээр зодож танхайрсан балмад хуулийн этгээдийг тамирчин гэж ойлгохгүй байна...Давтан давтан үйлдэл гаргасан биз дээ
2024-04-22
Ёстой болимоор юмшигээ!!!! Нэг удаа бол одоо яая гэхсэн. Олон удаагийн үйлдэл шүүдээ!!!??, ер нь МБХолбоо барилдах эрхийг нь бүү сэргээ.тэр бадарч гэж нэг допинг байна. Ичмээр юм
2024-04-22
Иргэн:
3 удаа илрээ биздээ
2024-04-22
Батболд:
Одоо наад хүүхэддээ барилдах эрхийг нь олгочихоо.
2024-04-22