12 настай охины аминд хүрсэн Г.Гантулгыг шүүх хурал хойшилно
2024-03-28

Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин өнгөрсөн аравдугаар сард сураггүй алга болж, улмаар Г.Гантулга гэгч нь такси үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр машиндаа суулган авч явж, хээр аваачиж амийг нь санаатай хөнөөсөн түүнд холбогдох шүүх хурал маргааш болно. 

 

 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Гантулгад холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

 

Улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 19-ны өдөр болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн, дараагийн хурлыг маргааш буюу гуравдугаар сарын 29-ны өдрийн 09 цагт хийхээр товлосон байна. Прокуророос Г.Гантулгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг юм.

 

Харин хохирогчийн өмгөөлөгчийн хэлж буйгаар "Маргааш болох шүүх хурал хойшилно. Учир нь миний оролцох шүүх хурал давхцаж байгаа учраас хойшлуулах байх. Ирэх дөрөвдүгээр сарын дундуур шүүх хурал болно" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
todorhoi ilt barigdsan baihad yund ni iim udaj hergiig shiidej bnaa ta nar ajlaa hii gudamjind ajilgyi yavaa ulaan diplomtoi zaluust suudlaa tavij uguud zail
2024-03-28
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-03-28
энэ яргачинг шүүхгүй байгаа шүүгчид өөрсдөө хүүхэд хүчиндэж алдаг хүүрнүүд шдээ
2024-03-28
алах ёстой шд энэ мууг
2024-03-28