Дэлхийн шилдэг циркийн үзүүлбэрүүд тоглогдоход бэлэн болжээ
2024-03-27

Монгол циркийн хөгжлийн төв ТББ-аас “Дэлхийн цирк Монголд” төслийн хүрээнд циркийн урлагийн гайхамшгийг таниулах, сурталчлах зорилгоор дэлхийн шилдэг үзүүлбэрүүдийг урьж тоглуулдаг уламжлалтай билээ.

 

 

Энэ жил тус төслийн 10 жилийн ой тохиож буй бөгөөд ойг угтан анх удаа хос манежтай, циркийн шилдэг жүжигчин, найруулагч, арын албаныхан гээд 150 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг шинэлэг, сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэгчдэд хүргэхээр бэлэн болжээ.

Тодруулбал, циркийн олимп болох “Монте Карло"-гийн тэргүүн шагналтай үзүүлбэрүүд тоглогдохоор бэлтгэлээ базаажээ. Тухайлбал, Узбекистанаас 4 бар, 2 арслан, Казахстанаас 8 нохой гээд 14 тооны сургуультай амьтантай 2 том тайз засаж 100 гаруй уран бүтээлчид болон бусад албаны хүмүүстэйгээ нийлээд циркийн том шоу тоглолт энэ сарын 30-наас ирэх сарын 14 хүртэл үргэлжлэх нь ээ.

 

Есөн жилийн дараа Монголд арслан бар авчирч байна

 

 

Тоглолтын ерөнхий продюссер Н.Эрдэнэ “Энэ циркийн онцлог гэвэл дэлхийн циркийн наадмуудын шилдгүүдийг урьсанаараа онцлогтой. Өмнө нь гаднаас найруулагч урьж ажиллуулж байгаагүй. Харин энэ удаа Монголд байдаггүй дэлхийн түвшний шилдэг тоглолтыг дэлхийн үзэгчдэд яаж хүрдэг, тэр хэлбэрээр нь Монголдоо авчрахын тулд гаднаас найруулагч урьж авчирсан. Монголын түүхэнд анх удаа хос манежтай тоглогдоно. Техникийн сүүлийн үеийн шийдлүүдийг ашиглах учраас та бүхний хүлээлтийг хоёр дахин давсан тоглолт болж чадна.

 

 

Есөн жилийн дараа Монголд арслан бар авчирлаа, мөн ховор үүлдрийн ноход тоглолтод оролцохоор урилгаар ирсэн. Хос манежтай тоглохоор болсон нь содон. Олон манежтэй цирк дэлхийд их ховор байдаг. Магадгүй Азид бараг байхгүй байх. Монголд анх удаа гэдгээрээ онцлог шүү дээ. Манай тоглолтын гол санаа нь илүү энтертаймант байна. ОХУ, Хятад, Казахстан, Монгол, Балерусь, Герман, Узбекстан гэх мэт улсын жүжигчид циркчид ирсэн байгаа” гэлээ.

 

Бидний үзүүлбэрийг халуун дулаанаар хүлээн авна гэдэгт найдаж байна

 

 

Казахстан улсын Астана хотын циркийн жүжигчин Салимбаева Лайла: Бидний бэлтгэсэн үзүүлбэрүүдийг халуун дулаанаар гоё хүлээж авах байх гэж найдаж байна. Нохойны үүлдрийн тухайд хатан хааны пудель нохой юм. Гурван төрөлд хуваагддаг. Хамгийн том нохойнууд байгаа. Эзэндээ үнэнч байдаг. Хүний биед ямар нэгэн харшил үзүүлэхгүй. Яг Монголын үзэгчдэд зориулсан нохдоо авчирсан байгаа. Одоо бол 7 настай. Сайн арчлах юм бол 14 насална” гэлээ.

Мөн олон улсын циркийн дарга, продюссерууд урилгаар Дэлхийн цирк Монголд тоглолтын багийн үзүүлбэрийг ирж үзэх аж. Тоглолтыг комедиан М.Баяржаргал хөтлөн явуулна.

 

 

Тоглолтын үеэр Монголд байдаггүй ховор үүлдрийг пудель нохойнуудтай зургаа авхуулах боломжтой гэнэ. Түүнчлэн, гэрлийн найруулгатай тоглодог тул хурц гэрэл гарган зураг дарах хориотой гэдгийг зохион байгуулагчид сануулж байв.

ХЭЗЭЭ: 3 сарын 30, 31, 4 сарын 6, 7, 13, 14 буюу бямба ням гарагуудад тоглоно.

ЦАГ:11:00 15:00 19:00

ҮНЭ:20.000₮, 30.000₮,- 40.000₮, 50.000₮

VIP: 100.000₮, 60.000₮

НАС: 0-3 нас үнэгүй.

НАС: 3+ нас тасалбар авна.

ОНЛАЙН ТАСАЛБАР: https://www.ticket.mn/event/1999

БИЕТ ТАСАЛБАР: ИМАРТ худалдааны төвийн Хэрэглэгчийн Төв

Холбоо барих утас:8989-5252

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хаана тоглохоо бичээчээ ямар сонин юм бээ
2024-03-28
Lionel Joey:
Hello to everyone. I'm so delighted to be able to share this story with you all. I was involved in a bitcoin trading scam, I came across a company website that promised a big return on investment. I put 850k USDT in an online cryptocurrency investment platform and I was scammed out of everything. When I went online, I found a piece advertising GEO COORDINATES HACKER hacking collective with a reputation for recovering cryptocurrency, that had received a lot of favorable feedback. I decided to get in touch with them, I contacted GEO COORDINATES HACKER, and submitted my case to the expert. My experience with GEO COORDINATES HACKER. A Certified Crypto Recovery Expert who helped me recover my funds. If you are a victim looking for a hacker to help you get your money back. You can have a chat with him on his Email: Email: geovcoordinateshacker@proton.me Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-03-28