ЗТХТ:Халтиргаа гулгаа үүсэж нөхцөл байдал хүнд байна
2024-03-27

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, нийт нутгаар үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл байдал үүсэж байна.

 

 

Өнөөдөр буюу 2024 оны 03-р сарын 27-ны өдрийн 09:25 цагийн байдлаар А40 дугаартай Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн авто замд ноцтой зам тээврийн осол гарч хөдөлгөөн бүрэн зогссон байна.

Тээврийн цагдаагийн албанаас холбогдох шалгалтыг явуулж байна.

Зам хариуцагч "Төв АЗЗА" ТӨХК-ийн инженерүүд замын үзлэг, авто замын халтиргаа, гулгааг арилгахаар чиглэл бүрд шуурхай ажиллаж байна.

Та бүхэн А25 дугаартай Өндөрдов-Зуунмод-Налайх чиглэлийн авто замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна тул тус чиглэлд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоно уу.

Мөн хажуу хоорондын зайг зөв барьж явах

Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх

Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх;

Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх,

Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг хүсэж байна.

Shuud.mn
Сонин хачин
Lionel Joey:
Hello to everyone. I'm so delighted to be able to share this story with you all. I was involved in a bitcoin trading scam, I came across a company website that promised a big return on investment. I put 850k USDT in an online cryptocurrency investment platform and I was scammed out of everything. When I went online, I found a piece advertising GEO COORDINATES HACKER hacking collective with a reputation for recovering cryptocurrency, that had received a lot of favorable feedback. I decided to get in touch with them, I contacted GEO COORDINATES HACKER, and submitted my case to the expert. My experience with GEO COORDINATES HACKER. A Certified Crypto Recovery Expert who helped me recover my funds. If you are a victim looking for a hacker to help you get your money back. You can have a chat with him on his Email: Email: geovcoordinateshacker@proton.me Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-03-28
ЕРӨНХИЙ СААДАА БЯМБАЦОГТООР ЗАМЫГ НЬ ЦЭВЭРЛҮҮЛЭЭГҮЙГЭЭС БОЛЖ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ХААГДАЖ БАЙНШТЭЭ
2024-03-27