ОХУ-аас импортоор ирдэг өндөг тасраад хоёр сар болов
2024-03-27

Сүүлийн үед зах худалдааны төвүүд болон томоохон дэлгүүрүүдээр өндөгний нөөц ховордож, зарим газарт тасраад удаж байна. Тэгвэл шалтгаан нь ОХУ-аас импортоор орж ирдэг өндөг тасраад хоёр сарын нүүр үзэж байгаа энэ хугацаанд дотоодынхоо өндөгний хэрэгцээг хангадаг "Түмэн шувуут" болон "Баян" хувьцаат компаниуд өндөгний хэрэгцээгээ хангаж чадахгүй, хомстолд орсон байгаагаа учирлаж хэлэв.

"Түмэн шувуут" компанийн удирдлагууд "Түр зуурын хомстол үүссэн байгаа. Өндөгний үнээ 11 сараас хойш өсгөж нэмээгүй. Цаашид ч нэмэхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байгаа юм. Өндөг хомстох хэрээр эрэлт ихэссээр өндөг сурсан хайсан хүмүүс захаар харагдах болов. Өндөгний олдоц яагаад буурч муудсаныг худалдаачид ч мэдэхгүй байна. Цаанаасаа тасарсан гэх яагаад гэдгийг мэдэхгүй байна гэсэн тайлбар өгөв.  Монгол Улсын дотоодын өндөгний хэрэгцээний 50 хувийг ОХУ хангадаг. ОХУ-д инфляц өссөний улмаас өндөг үнэд орж, ширхэглэн зарж эхэлсэн байна. 

Дашрамд дуулгахад, ОХУ-аас импортоор ирж байгаа өндөг бол удаан хадгалагдсан чанаргүй, амин дэмгүй байдаг гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Тодруулбал, өндөг удах тусам ууршилт буюу хаталт явагдаж өндгөн доторх хийн зай нь томордог байна. Тиймээс удаан хадгалсан өндөг шинэ өндөгнөөс хөнгөн байдаг ажээ.

Өндгийг гэрэл рүү ойртуулан харахад хар цэгүүд, эсвэл юу ч гэрэлтэхгүй байвал хэрэглэхгүй байхыг МХЕГ-аас зөвлөлөө. Эрүүл сайн чанарын өндөгний хальс нь бат бөх, зузаан байдаг байна.

Shuud.mn
Сонин хачин
Оросын өндөгний уураг улцан цагаан, яг өөрсөд шигээ болж ямар ч шим тэжээлгүй болсон шүү. Орос дээр үеийнх шиг биш болсон. Ялангуяа хатаасан жимс, чихэр, өндөг, гурилан жигнэмэг, лаазалсан бүтээгдэхүүн маш муу болсон
2024-03-31
Зочин:
Орост өндөгний үнэ өссөн. Хомсдолд орж засгийн газрийнхаа төвшинд асуудал тавигдсан тул хязгаарлалтад орсон .
2024-03-29
Lionel Joey:
Hello to everyone. I'm so delighted to be able to share this story with you all. I was involved in a bitcoin trading scam, I came across a company website that promised a big return on investment. I put 850k USDT in an online cryptocurrency investment platform and I was scammed out of everything. When I went online, I found a piece advertising GEO COORDINATES HACKER hacking collective with a reputation for recovering cryptocurrency, that had received a lot of favorable feedback. I decided to get in touch with them, I contacted GEO COORDINATES HACKER, and submitted my case to the expert. My experience with GEO COORDINATES HACKER. A Certified Crypto Recovery Expert who helped me recover my funds. If you are a victim looking for a hacker to help you get your money back. You can have a chat with him on his Email: Email: geovcoordinateshacker@proton.me Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-03-28
Өндөг:
Хятадаас өндөг оруулж ирэхэд л хомсдол арилна шүү дээ. Манай аж ахуйн нэгжүүд гурилын үйлдвэртэй адилхан хомсдол үүсгэж байгаад үнээ нэмэх гэж байгаа юм.
2024-03-27
Адууныхаа хэрээр исгэрэх:
Чадахгүй байж өндөг, нарийн ногоо энэ тэрт төр хутгалдахын хэрэггүй. Мах,сүү,гурил, хүнсний ногоогоо л бод. Бусдыг нь зөнд нь орхиё, зах зээл өөрөө аваад яваг.
2024-03-27
Өндөг идэхгүйгээр амьдарч болно ооо. Заавал идмээр байгаа бол тэр хүмүүс өөрснөө тахиа үржүүлэх нь зөв
2024-03-27
Судлаач иргэн:
Орос цаашид өндөг нийлүүлж чадахгуй тул дотоод үйлдвэрүүддээ дэмжлэг үзүүлж хүчин чадал нэмэгдүүлж валют хэмнэх ажилын байр нэмэгдэх сайхан боломж..орос өндөг чанар их муу шдээ..түмэн шувуутай л бэст шүү
2024-03-27