II төрөх эмнэлгийн газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна
2024-03-27

Нийслэлийн “Хүрээ” амаржих газар буюу II төрөх эмнэлгийн газрыг 2003 оноос эхлэн хэсэгчилж бусад этгээдэд шилжүүлсэнтэй холбоотойгоор шинээр ашиглалтад орох эмнэлгийн барилгын ойр орчимд стандарт зөрчсөн нөхцөл байдал, архитектур төлөвлөлтийн маргаан гараад байна. Уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр газар дээр нь ажиллалаа.

 

 

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-II төрөх эмнэлгийн эзэмшилд байсан газрыг хувьчилж өөр этгээдэд шилжүүлсэн асуудал өнөөг хүртэл шийдэгдэхгүй хүндэрсээр удахгүй ашиглалтад орох гэж буй шинэ төрөх эмнэлгийн барилгын ойролцоо томоохон барилга байгууламж баригдахад хүрээд байна. Уг барилгын суурь, хашаа нь II төрөх эмнэлгийн эзэмшил газар луу хэтрэн орсон нь орц, гарц, төлөвлөлтийн стандартыг зөрчиж байна гэсэн гомдол удаа дараа ирсэн. Иймд эхний ээлжид Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас барилгын хашааг татах шаардлага хүргүүлээд буй. Төрөх эмнэлэг өөрийн гэсэн стандарттай. Байгалийн гэрэл, агаар солилцох боломжийг нь хаавал эмнэлийн үйл ажиллагаанд доголдол гарна. Иймд бид газар болон архитектур төлөвлөлтийн маргааныг хуулийн дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайн газар яаж, хэзээ, хэнд шилжиж ирсэн гэдгийг баримтад тулгуурлан гаргаж ирэх ёстой.

 

 

Нийслэлийн "Хүрээ" амаржих газрын захирал Б.Мөнхсайхан: 

-2005 онд манай зөвлөгөө өгөх байрыг хувийн аж ахуйн нэгжид өгсөн зэргээр эмнэлгийн өмчлөлийн газраас хэсэгчилж бусад этгээдэд шилжүүлсэн. Гэвч тухайн аж ахуйн нэгжийн хөрөнгө хураагдаад, улсын өмчид орчихсон гэх мэт асуудалтай. Үүнтэй холбоотойгоор газар олголтыг шалгуулж, энэ бүх газар олголт эхнээсээ хууль бус юм байна гэдгийг тогтоон, зохих ёсны байгууллагуудад удаа дараа хандаж ирсэн гэлээ. 

 

 

Ташрамд, Нийслэлийн “Хүрээ” амаржих газар нь анх 1959 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн хурлаар “Амаржих газар II” нэртэйгээр байгуулагдаж байсан. Тус эмнэлгийн шинэ барилга буюу орчин үеийн шийдэл бүхий эх нярайн эмэгтэйчүүдийн төрөлжсөн эмнэлэг энэ онд ашиглалтад орох бөгөөд есөн давхар, 180 орны хүчин чадалтай. 

 

Shuud.mn
Сонин хачин
Үр хүүхдийн эмнэлгийн газрыг авч яахав дээ шуналтангуждаа
2024-04-04
Ариунаа:
Төр засагийг заримдаа яагаад ийи хүчгүй сул дорой байдаг юм болоо гэж бухимддаг шүү.
2024-03-30
Lionel Joey:
Hello to everyone. I'm so delighted to be able to share this story with you all. I was involved in a bitcoin trading scam, I came across a company website that promised a big return on investment. I put 850k USDT in an online cryptocurrency investment platform and I was scammed out of everything. When I went online, I found a piece advertising GEO COORDINATES HACKER hacking collective with a reputation for recovering cryptocurrency, that had received a lot of favorable feedback. I decided to get in touch with them, I contacted GEO COORDINATES HACKER, and submitted my case to the expert. My experience with GEO COORDINATES HACKER. A Certified Crypto Recovery Expert who helped me recover my funds. If you are a victim looking for a hacker to help you get your money back. You can have a chat with him on his Email: Email: geovcoordinateshacker@proton.me Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-03-28
Зочин:
Яаж ч бодсон улсын өмч хэн нэг нь албан тушаалаа ашигласан тодорхой. Манай аав энэ газар ажиллах хугацаанд эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх газар нь авто гарааш байсан хажуунд ажилчдын түр амрах өрөө байв.манайх гэрээрээ амьдарч байрлаж байсан аав ээж,миний гэр бүл хүртэл ажиллаж байсан түүхтэй газар тул төрөх ба улсын өмч гэж бодном...сайн шалгаарай.
2024-03-27
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-03-27
ХУУЛЬЧ:
ТӨРХ ГАЗРЫГ ЦЕМЕНТЭН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГООД ХЭРЭГҮЙ ДЭЭ.,,,,мөнгөтэй,,,БАС ЭРХМЭДЭЛТЭЙ хүнд шүүх прокуроР үйлчилдэгүй болох юмаа даа .ЭНЭ АСУУДАЛ СУМЬЯАБАЗАРЫН ШИЙДВЭРТЭЙ ХОЙНО ХОТ САЙН ШАЛГАХ БАЙХ ГЭДЭГ ИТГЭНЭ.
2024-03-27
зочин:
БУЯНТАЙ САЙХАН ГАЗАР ДАА АЛТАН ГАРТАЙ ЭМЧ НАРТАА МӨРГЬЕ
2024-03-27
ямар ч хүчгүй, сул төр засаг вэ дэ
2024-03-27
Ариунаа:
Төр засагийг заримдаа яагаад ийи хүчгүй сул дорой байдаг юм болоо гэж бухимддаг шүү.