Гэр шатаж 27 настай эмэгтэй амиа алджээ
2024-03-25

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 41 дүгээр хорооны Зээлийн 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өнөө өглөөний 06:59 цагт хүлээн авчээ. 

 

 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан 07:11 цагт хүрэлцэн очиход 5 ханатай гэр бүрэн шатаж нурсан байсныг 20 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн С /27 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байна. Цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

Shuud.mn
Сонин хачин
Шат муу өлөгчин хахах!
2024-03-26