УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны Их хуралдай танхимд Чингис хааны эш хөргийг заллаа
УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган нээгдлээ. Нээлтийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны Их хуралдай танхимд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах ёслолын ажиллагаа болов. Эш хөрөгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүд хүндэтгэл үзүүллээ.