ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны Их хуралдай танхимд Чингис хааны эш хөргийг заллаа
2022-10-03

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулган нээгдлээ. Нээлтийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны Их хуралдай танхимд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах ёслолын ажиллагаа болов. Эш хөрөгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүд хүндэтгэл үзүүллээ. 

 

 

Ёслолыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар "Эзэн Богд Чингис Хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дугаар зарлигийн дагуу Их Монголын төрт улсыг байгуулан мандуулж, монголчуудын суу алдрыг дэлхийн дайдад тунхагласан зарласан, мянганы суут хүмүүн Их Эзэн Чингис Богдын эш хөргийг, билэг сургаалийнх нь хамт Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын нэгдсэн хуралдааны Их хуралдай танхимд залж байна.

 

 

Хүннү нэрт өвөг дээдэс хүчийг олж, хөрстөд дархалсан Хөх Монголоо сэргээн мандуулан, хойч та нартаа даатгасу би хэмээн Эзэн Чингис Хаан Их Монголынхоо гал голомтыг бидэнд гэрээслэн үлдээсэн билээ.

 

Эцэг дээдсийн бидэнд үлдээсэн Монголын Улс, төрийн гал голомтыг эгнэгт бадраан, улс орныхоо хөгжил дэвшил, Монгол түмний амар амгалан, сайн сайхны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэх ёстойг Монгол Улсын Их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс-түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангарлая. Миний бие энэ тангаргаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн төрийн сүлдэндээ өргөсөн тангаргийг  Их Хааны эш хөрөг өглөө бүхэн бидэнд сануулж байх болно.


Эзэн Богд хааны сүнс, сүлд биднийг ивээж, Монгол орон өнө мөнх орших болтугай" гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
Солонгосын ханян их сургууль эмнэлгийнхээ хаягдлаар монголлд байшин барьж тусламж үзүүлж байгаа мэдээ гарч байхын. Ямар заваан юм бэ мэдрэлүүд ээ. Солонгсоуудыг сайн хүмүүс гэж боддог юмуу тэнэг мэдрэлүүд вэ
2022-10-03