Буриад эхнэрийн ташаалын бэл, таван саваагүй, хэт хутга
Монголын Үндэсний музей нь албан ёсны цахим хуудсаараа дамжуулан түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж байгаа билээ. Уг цувралын өнөөдрийн дугаарт XX зууны үед холбогдох "Буриад эхнэрийн ташаалын бэл, таван савааүй, хэт хутга" үзмэрийг толилуулж байна.