Загдын Түмэнжаргал /1953-2012/

img

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол түмний авьяас билэгт хүү, нэрт зохиолч, яруу найрагч, багш сурган хүмүүжүүлэгч Загдын Түмэнжаргал 2012 оны III сарын 19-ны өдөр Франц улсын Парис хотноо зуурдаар таалал төгслөө.   Загдын Түмэнжаргал 1953 оны IV сарын 16-ны өдөр Төв аймгийн Угтаал цайдам суманд 10 хүүхэдтэй Загд хэмээх өнөр өтгөн айлын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн хайр халамжинд өнгөрүүлж, Угтаал цайдам сумын долоон жилийн сургуулийг амжилттай дүүргэн Улаанбаатар хотын Багшийн сургуульд элсэн суралцжээ.   1971 онд Багшийн сургууль, 1980 онд МУИС-ийн Монгол хэл уран зохиолын ангийг тус тус амжилттай дүүргэсэн юм. Улс эх орондоо тасралтгүй 40 гаруй жил ажиллахдаа тэрбээр   Улсын тэргүүний 1-р дунд сургуульд багш, Сэлэнгэ аймгийн Ерөө дэхь тусгай сургалттай ТМС-ийн захирал, Ардын эрх, Өнөөдөр сонины тусгай сурвалжлагч, “Би Би”, “Ням гариг” сонины ерөнхий редактор, хэвлэл мэдээллийн “Нэр төр” төвийн эрхлэгчээр тус тус ажиллаж байлаа. Мөн Франц улсын Парисын дорно дахины хэл иргэншлийн дээд сургуульд Монгол хэлний багш, Монгол Улсын их хурлын даргын зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх зэрэг төр нийгэм, соёл боловсролын салбарын хариуцлагатай, өндөр албыг нэр төртэй хашиж байсан юм.   Загдын Түмэнжаргал 1970 оноос уран зохиол сонирхон оролдож, 1978 онд “Шинэ танил” хүүхдийн шүлгийн, 1977 онд “Бид” яруу найргийн, 1979 онд “Үрийн тэнгэр” яруу найргийн эмхтгэл, 1981 онд “Арван найман нас минь” шүлгийн, 1986 онд “Голын жараахай” өгүүллэгийн, 1988 онд “Нарны хүүхдүүд” хүүхдийн шүлгийн, 1991 онд “Нисдэг алим” үлгэр-туужийн, 1994 онд “Уяхан цэнхэр хавар” дууны шүлгийн, 1997 онд “Ус мөрөн олон чиг” шилмэл зохиолын, 1996 онд “Сонирхолтой математик”,  1997 онд “Унших бичиг-1”, 1998, 2000, 2005 онд “Цэцэрлэгийн сурах бичиг, 2001 онд “Цагаан толгой” сурах бичгүүд, 2002 онд “Чингис хаан” үлгэр-өгүүллэгийн, 2004 онд “Нисдэг алим” цуврал, 2005 онд “108 дуу” ном хэвлүүлж, 2004 онд Монголын уран зохиолын дээж 108 ботийн 104 дүгээр ботид шилмэл бүтээл нь бүрнээрээ орж, тухайн бүтээлүүдээрээ уншигчид, утга зохиол судлаач, мэргэжилтнүүдийн зүгээс өндөр үнэлэлт авснаар ирсэн Монголын нэртэй зохиолчдын нэг, дууны шүлгийн нэрт мастер байлаа.   Монголын нийтийн дууны урлагт түүний бүтээсэн “Дэгдээхэй нас” киноны дуу, “Могжоохон даагатай жогжоохон хүү”, “Бага насаа би хайрлаж явна”, “Бөөн баяр”, “Арван найман нас”, “Гэрэлт орчлонгийн залуус”, “Цэцгэн зүйрлэл”, “Хайрын дууль”, “Очоод золгоно доо”,  “Монголын тал нутаг”, “Дууны хорвоо”,  “Алсын алсын даваа”, “Ус мөрөн олон чиг”, “Урьхан цэнхэр хавар”, “Цахилж яваа гөрөөс” киноны дуу, “Халтар манан хөөрөг”, “Зүрхний хайртай эх орон” зэрэг 200 гаруй бүтээл нь мөнхрөн үлджээ.  Түүний зохиол бүтээл, Орос, Хятад, Япон, Солонгос хэлнээ орчуулагдан хэвлэгдэж сая сая уншигчдын хүртээл болсон юм.   З.Түмэнжаргал 1994 онд “Нисдэг алим” үлгэр-туужийн номоороо Монголын зохиолчдын эвлэлийн шагнал,  2001 онд “Монголын тал нутаг” дууны шүлгээрээ утга зохиолын шилдэг бүтээлийн “Алтан Өд” шагнал, 2004 онд дууны шилдэг яруу найрагчийн “Алтан микрафон” шагнал, 2004 онд шилдэг бүтээлээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг тус тус хүртсэн юм. Авьяас билэгт зохиолчийн хөдөлмөрийг Монгол Улсын төр өндрөөр үнэлж Төрийн дээд Алтан гадас одон, 2007 онд Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнажээ.   Ээж, эх нутаг хоёртоо сэтгэлээ дэвсдэг яруу найрагч маань сэрүүн тунгалаг ахуйдаа “Эгшиг яруу дууны хорвоод Эргэж дахин төрмөөр байх юм” хэмээн амьдралын үнэнийг сийлэн үлдээжээ. Эх орон, ард олондоо гүн цэнхэр тэнгэр шигээ хайртай байсан яруу найрагчийн минь сүнс Монголын цэнгэг агаар, ариун салхи дүүрэн тал нутагт эргэж дахин төрөх болтугай.  

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ

ЦОГ СЭТГҮҮЛ

УТГА ЗОХИОЛ УРЛАГ СОНИН

ҮЗЭГ НЭГ НӨХӨД НЬ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Purevjavaa,chinii amidarch uzeegui amidralaar saihan amidarsan daa,Tiimees tiim gegeen duunuud ene hunees turun garsan um shuu.Chamaig bol hen ch tanihgui.
2013-01-18
purevjav:
LALAR AMIDRAL DUUSSAN BNA.
2012-07-12
nutgiin irgen:
hairan hun saihan hun baisan.deed turuld turuh boltugai.um ma ni bad me hum.
2012-04-10
Японоос:
Хайран сайхан яруу найрагч анд минь Бурханы оронд очиж төрөөрэй. Үр хүүхэд, ахан дүүс, уран бүтээлийн андуудад нь гүн эмэгнэл илэрхийлье.
2012-04-08
MGL:
Монголын цөөхөн үлдсэн хүүхдийн зохиолчийн нэг биднээс явсанд туйлын харамсаж байна. Яруу найрагч, ялангуяа хүүхдийн сэтгэл зүйг мэдэж тэдэнд зориулсан зохиол бичдэг хүн улам цөөрсөөр банйа.. Төрөөс энэ хүүхдээ ирээдүйгээ дэмж гээд л энэ найрагч өөрөөрөө зул өргөчихлөө дөөввв
2012-04-04
EE HUURHII
2012-04-04
yagaad ungurchuv? orond n nyamdorj ene ter uhej bhguidee
2012-04-04
Үгий нь Ч.Лхамсүрэн Аяы нь Д.Лувсаншарав
2012-04-04
g:
ch lhamsuren maamuu naash iriig zohioson
2012-04-04
hi:
Ugui
2012-04-04
zochin:
Zailuul, Yagaad nas barchihgav aa? Heleed ogooch , bi unshsan mortrloo o,songui
2012-04-04
ugiig Z.Tumenjargal:
Ayiig Luvsansharav "Maamuu naash ir"
2012-04-04
qwerty:
haramsaltai baina. Hairan saihan hun baisan yum. Ar geriinhend n gun emgenel ilerhiilye. sain torol oloh boltugai
2012-04-03
ard tumnii hairtai huu shuu dee.huuhed shig tsailgan hund tusarhuu saihan setgeltei negen bailaa daa huurhii.altan amia denduu ert aldlaa daa.um ma ni badmii hum
2012-04-03
zochin:
om ma ne bad me hum. saihan hun bj dee. sain torold toroh boltugai.
2012-04-03
hooe:
maamuu naashir duug hen zohiosniig heleed ogooch taminee
2012-04-03
Үгий нь Ч.Лхамсүрэн Аяы нь Д.Лувсаншарав
jo jo:
haramsaltai medee baina um ma ni pad mi hum
2012-04-03
hi:
Ugui
nutgiin duu:
um maanii badni hum
2012-04-03
Багш:
Монголын олон мянган багш таныг хүндэлж явдаг. Таны хүүхдийн хүмүүжилд зориулж бичсэн олон олон сайхан дуу шүлэг үеийн үед манай өсвөр үеийн сүлд дуулал байсаар байх болно. Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлэе.
2012-04-03
RIP ah mine!
2012-04-03