
Гахайн хавдраар 5-12 насны хүүхдүүдөвчлөх магадлал өндөр тул сургууль, цэцэрлэг, эцэг эхчүүдэл хандан ХӨСҮТ-өөс гаргасан зөвлөмжийг хүргэж байна.
Шалтгаан: Гахай хавдар нь вирусаар үүсгэгддэг, агаар дуслын замаар дамжин халдварлаж, булчирхайлаг эрхтнүүдийг сонгомлоор гэмтээдэг халдварт өвчин юм.
Нууц үе: Халдвар авснаас хойш эмнэлзүйн анхны шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг хэлэх бөгөөд гахай хавдар өвчний нууц үеийн хугацаа 12-25 хоног, дунджаар 21хоног. Нууц үедээ гадаад орчинд хамгийн их халдвартай байна.
Илрэх шинж тэмдэг:Гахай хавдарын үед толгой өвдөх, 38-39°С халуурах, хоолонд дургүй болох, бие сулрах, юм зажлах, залгихад эрүүн доор хөндүүрлэх, шүлс багасаж, ам хуурайших, чихний ар хонхор, шанаа хацраар хавдах, гэдэс базлах, суулгах, бөөлжихзэрэг шинж тэмдэг илэрдэг. Өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрвэл харъяа өрхийн эмнэлэг, ХӨСҮТ-д хандах шаардлагатай аж.
Сэргийлэх арга: Гахай хавдараар өвчилсөн тохиолдолд насан туршийн дархлаа тогтож, дахин өвчлөхгүй. Дархлаа сайжруулах витамин С, салимон гэх мэтийг хэрэглэж занших хэрэгтэй гэнэ.
Гэрээр эмчлэгдэж буй өвчтөнд өгөх зөвлөмж:
- Өрхийн эмчийн хяналтад эмчлүүлнэ, хэвтрийн дэглэмийг 14-20 хоног сахих. (Учир нь нойрбулчирхай,хөхний булчирхай, төмсөг, тархины бүрхүүл зэрэгт үрэвсэл үүсгэж болзошгүй)
- Хоол хүнсэндээ хүнсний ногоо хэрэглэх
- Тос өөх багатай,зөөлөн, хагас шингэн, каш, бантан зэрэг шөлтэй хоол идэх
- Шингэн зүйлийг халуун бүлээнээр уух
- Хавдсан хэсэгт бүлээн жин тавих (жижиг ундааны саванд халуун бүлээн ус хийж)
- Амны хаалт хэрэглэх, аяга халбага, сойз, тоглооыг тусгаарлах хэрэгтэй
Хориглох зүйл:
- Халдвартай, өвчтэй үедээ сургууль, цэцэрлэг, ажил, олон нийтийн газар явах
- Даарах, хийжүүлсэн ундаа, шоколад, өөх тостой, шарсан хоол хүнс хэрэглэх
- Аяга, халбага, тоглоом, сойз гэх мэтийг дундаа сольж хэрэглэх
Хавьтал болсон хүмүүст өгөх зөвлөмж:
- Өвөрмөц урьдчилан сэргийлэлт: Улаанбурхан, гахай хавдар, улаануудын гуравт вакцинд сайн дураар хамрагдах. Дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-ийн11-451798, 11-455388 гэсэн дугаарын утаснаас лавлах.
- Дээр дурдсан өвөрмөц бус сэргийлэлтийн аргуудыг хэрэглэх
- Ам, хоолой зайлах уусмалыг бэлтгэх, хэрэглэх арга
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ