Ираны хилийн цэргүүд гал нээж Пакистаны иргэдийг хороожээ

img

Ираны хилийн цэргийнхэн Пакистаны баруун өмнөд нутгийн Балочистан мужаас хилийн зурвас дээр ойртон ирсэн зургаан пакистан иргэнийг гал нээж хөнөөсөн ба нэг пакистаныг хүндээр шархдуулсан байна. Тэдгээр пакистан иргэд бүгд малын наймаачид байсан байна. Пакистаны албаныхны зүгээс гэрчүүдийн мэдүүлэг дээр үндэслэн тэдгээр малын наймаачид хил огтхон ч зөрчөөгүй ба хилийн шугамын наана байсан хэмээжээ. Харин Ираны талаас хилийн шугамыг зөрчсөн тул анхааруулгагүйгээр шууд гал нээсэн хэмээжээ. Иран улс сүүлийн үед зэвсэгт хүчнээ бэлэн байдалд оруулж хилийн хамгаалалтаа чангатгаад байгаа юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иран хэрвээ Пакистан Афгантай байлдвал амиа хоролсонтой л адил юм болно доо.
2012-01-28
Дайн эхлэх нь дээ. Ирантай хийх АНУ гийн дайн.
2012-01-27