ХҮҮХДИЙН ЗУРАГ ЗАСВАРЛАЖ НҮЦГЭЛДЭГ AI ПРОГРАММУУДЫГ БҮРМӨСӨН ХААХЫГ УРИАЛАВ

img

 

Английн Хүүхдийн асуудал эрхэлсэн комиссар Дэм Рейчел  хүүхдийн зураг ашиглаж  нүцгэлж харуулдаг AI программуудыг бүрмөсөн хориглохыг засгийн газартаа уриаллаа.

Сүүлийн үед хүүхдийн зургуудыг хиймэл оюун ухаанаар засаж, нүцгэлээд видео, контент болгож түгээх гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болжээ.

Английн Хүүхдийн асуудал эрхэлсэн комиссар Дэм Рейчелийн хэлж байгаагаар “Хүүхдийн бэлгийн хүчирхийллийн агуулгатай зураг, контент, видео бүтээх нь хуулиар хориотой. Гэвч AI технологийн эсрэг шинэ заалтуудыг "нэмж тусгах" ёстой гэв. 

“Deepfake” гэдэг нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн, бодит мэт харагдах зураг, контент, видео юм. Ийм технологи нь охид, залуу бүсгүйчүүдийг илүү онилж байна. Мөн маш хурдацтай хөгжиж байгаа тул цаашид  хяналт тавьж хязгаарлах нь туйлын хүндрэлтэй, үр дагавар нь хүүхдийн амьдрал аюул үзүүлэх хэмжээнд ирнэ гэжээ.

Их Британийн засгийн газар өнгөрсөн 2-р сард хүүхдийн зургийг хиймэл оюун ухаанаар засаж насанд хүрэгчдийн агуулгаар ашиглахтай тэмцэх хуулийн төслийг баталсан байдаг. Уг хуульд зааснаар ийм төрлийг видео зураг контент бүтээдэг хиймэл оюун ухааны программыг эзэмших тараахыг хориглож, их хэмжээний торгууль ногдуулахаар заажээ. Ингэснээр тус улс хүүхдийн бэлгийн хүчирхийллийн агуулгатай AI зураг видео, контент, бүтээх, эзэмших, түгээхийг хориглосон анхны хуулийг баталсан юм.

Их Британи улсад 2023 оны байдлаар ийм төрлийн 51 гэмт хэрэг 2024 онд 245 бүртгэгдсэн байна. Энэ судалгаанаас харахад хүүхдийн зураг нүцгэлсэн хэрэг жилийн дотор 358 хувиар өссөн  нь бүрмөсөн хориглох нөхцөл бүрдсэнийг харууллаа гэж Дэм Рейчел онцолсон юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ