ИСПАНИ ПОРТУГАЛД ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ТАСАРСАН ХЭВЭЭР БАЙНА

Испани Португалын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан цахилгаан хязгаарлалт иргэдийн амьдралд нөлөөлж эхэлжээ. Даваа гарагаас эхлэн цахилгааны доголдлын улмаас Испани Португалийн иргэд хоол хүнсний нөөцгүй болж байна. Эрчим хүчний хангамж юунаас болж доголдсон нь өнөө хэр тодорхойгүй байгаа бөгөөд Испани Португалын эрх баригчид кибер халдлага байж болзошгүй гэж таамаглаж байна.
Хоёр улсын нислэг болон гал тэрэгний хуваарь саатаж буй бөгөөд иргэдийн хувьд бэлэн мөнгөгүйн улмаас төлбөр тооцоо саатаж, худалдан авалт хийх боломжгүй болжээ. Испани Португалын хэмжээнд эрчим хүчний сүлжээ хэвийн болсон цөөхөн газруудад бэлэн мөнгөний машин ажиллаж байгаа бөгөөд урт дарааллууд үүсжээ.
Улс даяар цахилгаан тасрахад бүтэн хоёр хоног гэдэг урт хугацаа бөгөөд иргэдийн амьдралд ихээхэн өөрчлөлт орж байгааг онцолсон байна. Тухайлбал бэлэн мөнгөтэй иргэд бага, төлбөрийн систем, интернэт банк ажиллахгүй, гудманд гэрэлтүүлэггүй, дэлгүүрүүд хаалттай, ухаалаг утаснууд цэнэггүй гэх мэт хүндрэлүүд гарсаар байна. Европын хэмжээнд тулгарч буй хамгийн том цахилгааны хязгаарлалт хэзээ хэвийн болох нь тодорхойгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ