Д.ТРАМП ЯЛАЛТ БАЙГУУЛСАН М.КАРНИД БАЯР ХҮРГЭВ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональ Трамп Канадын Ерөнхий сайд Марк Карнид баяр хүргэлээ. Тэрээр, Канадын парламентын ээлжит бус сонгуульд намаа удирдаж ялалт байгуулсан Марк Карнитай ойрын үед уулзаж хэлэлцээ хийнэ гэжээ. Уг хэлэлцээний хүрээнд хоёр улсын эдийн засаг, гадаад харилцааны тухай яригдах бөгөөд Марк Карни АНУ-тай хэрхэн харилцах нь олон улсын анхаарлын төвд байна. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадыг АНУ-ыг 50 мужаа болгоно гэж удаа дараа заналхийлсэн нь тус улсын эрх баригчдын эгдүүцлийг хүргэсэн юм.
Дональд Трамп мөн Канадад ногдуулж буй импортын татвараараа тус улсын бүрэн эрхт байдалд халдаж байгааг Марк Карнигийн Ллиберал ардчилсан нам удаа дараа эсэргүүцсэн байдаг.
Тиймээс сонгуульд Либерал ардчилсан нам ялалт байгуулсан даруйд баяр хүргэхийн далимд анхны хэлэлцээг хийе гэх саналыг Дональд Трамп гаргажээ.
Канад болон Их Британийн Төв банкны тэргүүнээр ажиллаж байсан Марк Карни Дональд Трамптай тарифын болоод аюулгүй байдлын асуудлаар тохиролцоонд хүрч чадах эсэх нь тодорхойгүй байна. Канадын худалдааны хамгийн том зах зээл нь АНУ. Тиймээс Канадчуудын хувьд эдийн засгийн тогтвортой байдлыг хүсэж буй. Иймд уулзалтын үр дүнд гарах дагавар нь “эвлэрэл” байх магадлалтай гэж шинжээчид харж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ