МҮН ЖЭН ИН АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДОВ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин авлигын хэрэгт холбогджээ. Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин өөрийн хүргэн байсан хүнийг Тайландын агаарын тээврийн компанид ажилд оруулахаар зуучилсан, авилга авсан хэмээн буруутгагдсан байна.
Тодруулбал 2017-2022 онд БНСУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Мүн Жэ Ин “Thai Eastar Jet” компанийн үүсгэн байгуулагч Ли Сан Житай тохиролцож хүргэнээ ажилд оруулаад, цалин болон бусад хэлбэрээр авилга авч байсан гэж тус улс прокурорын байгууллага мэдээлжээ. Ингэхдээ Ли Сан Жиг БНСУ-ын төрийн өндөр албан тушаалд томилсон байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.
Ингээд Ли Сан Жи нь Мүн Жэ Ины охин Мүн Да хэгийн нөхөр Сог 2018 онд “Thai Eastar Jet” компанийн гүйцэтгэх захирлаар томилсон байна.
БНСУ-ын Прокуроруудын байгууллагын үзэж буйгаар, хүргэн Со нь тухайн үед агаарын тээврийн салбарт ажилласан ажлын туршлагагүй байжээ.
Со болон Да Хе нарт “Thai Eastar Jet” компаниас олгосон 223 сая вонын цалин болон бусад нөхөн олговорыг Мүн Жэ Инд өгсөн хахууль гэж үзэж байна.
Мөн прокурорын байгууллагын мэдээлснээр, Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин нь хүргэн Со-г ажилд орсноос хойш охиныхоо гэр бүлд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ больсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ