ЕХ "APPLE" "META" КОМПАНИУДАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ТОРГУУЛЬ НОГДУУЛАВ

img

Европын холбоо цахим өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжлүүлж эхэллээ. Энэ хүрээнд “Apple” компанийг 570 сая доллароор, “Meta” компанийг 228 сая доллараар торгох шийдвэр гаргасан байна. Метад торгууль ногдуулсан шалтгаан нь хувийн зар сурталчилгаагаа байршуулахын тулд хувийн мэдээллийг нь нэгтгэхийг хэрэглэгчдээр зөвшөөрүүлэх эсвэл зар сурталчилгаагүй үйлчилгээний төлбөр төлөхийг хэрэглэгчдээс шаардаж буй нь хууль зөрчиж буйг Еврокомисс тогтоожээ.

Европын холбоо цахим зах зээлийн тухай хуулиар дээрх компаниудад торгууль ногдуулж буй нь Дональд Трампын засаг захиргаа Европын холбоонд импортын татвар ногдуулсантай холбоотой гэж Мета компаниас мэдэгджээ.

Тиймээс Мета компанийн дэлхийн асуудал хариуцсан ахлах ажилтан Жоэл Каплан Европын холбооны тус шийдвэрийг хурцаар шүүмжилж, "Америкийн бизнес эрхлэгчдэд дарамт учруулж байна” гэж онцолсон юм.

Харин Apple компанийг “App Store”-оос бусад сувгаар бүтээгдэхүүн сурталчлах боломж олгодоггүй тул цахим зах зээлийн  хууль зөрчсөн гэж Европын Холбоо мэдэгдсэн үзсэн байна.

Европын Холбооны оргууль ногдуулж буй асуудлаар “Apple”-ийн төлөөлөгч мэдээлэл хийхдээ, "Европын Комисс манай компанийг шударга бусаар онилж, үнэ төлбөргүй технологи ашиглуулахыг албадаж байна. Бид давж заалдана” гэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ