БИЕЖСЭН ХИЙМЭЛ ОЮУН УХААН ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТЭРЧ ЭХЭЛЖЭЭ

БНХАУ-ын Шэньжэнь хотод хиймэл оюун ухааныг биежлүүлж, робот ажилтанаар үйлчилгээний салбарт ажиллуулж эхэлжээ. Хиймэл оюун ухаан робот биетэй болсноор үйлчилгээний салбарт хүний оролцоог бууруулах, зардал хэмнэх, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай гэж технологи үзэж байна. Тухайлбал Meituan компанийн дронууд хүнс, эмийн хүргэлт хийж, Unitree компанийн бие даан шийдвэр гаргах чадвартай биежсэн хиймэл оюун ухаан олон нийтийн арга хэмжээнд бүжигчнээр оролцох болжээ.
Шэньжэнь хотын захиргаа 2025-2027 онд хүн дүрс хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Үүнд 2027 гэхэд үйлчилгээний салбарт ажиллах хиймэл оюун ухааны роботыг хөгжүүлэх 100 тэрбум юаньд хүргэх зорилт тавиад байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ