Нууц амрагуудыг баривчилна

Иргэн П.Саранзул өргөдөлдөө "Гэр бүлтэй хүнтэй дотно харилцаанд орж нөхөр (эхнэр)-т баригдсан, гэр бүл салалтад шууд нөлөөлсөн, сэтгэл санааны хохирол учруулсан гуравдагч этгээдэд мөнгөн торгуулийн шийтгэл (5'000'000₮-10'000'000₮) цаашлаад тодорхой хугацаатай баривчилгаа, албадан хөдөлмөр хийлгэдэг болгох. Ингэснээр гэр бүлээс гадуурх харилцаа буурна. Гэр бүл салалт багасна гэж үзэж байна. Бусдын амьдралыг зовлонд унагаж байгаа хүн шийтгүүлэх ёстой. Алдаа гаргасан эмчийг шийтгэдэг хэрнээ бүхэл бүтэн нэг насны амьдралаас гадна 2-3 үеийн амьдралыг салалтын хохирогч болгосон увайгүй хүмүүс шийтгэлгүй өнгөрч байна" гэжээ.
Ингэснээр хүмүүсийн ухамсар буруу үйлдэлд нөлөөлж гэр бүлээс гадуурх харилцаа буурна. Гэр бүл салалт багасна гэж үзэж байна. Хамгийн гол нь хүүхдийн эрх маш их зөрчигдөж өнчрөл, салалт хэрээс хэтэрлээ. Гэр бүлийн тухай хуулиа хэдийнээ чангалах болсон. Бидний ирээдүй үр хүүхдүүд хохирох ёсгүй. Бусдын амьдралд халдаж санаатайгаар гэр бүл салгах үндсийг тавьж байгаа маш олон ухамсаргүй хүмүүс байна. Гэр бүлийг хуулийн өмнө баталж гэрчилгээ өгч тангараг хэлүүлдэг атлаа тангаргаа мартсан гэр бүлээ хуурсан хүнд шийтгэл өгөхгүй байна. Бусдын амьдралыг зовлонд унагаж байгаа хүн шийтгүүлэх ёстой. Алдаа гаргасан эмчийг шийтгэдэг хэрнээ бүхэл бүтэн нэг насны амьдралаас гадна 2-3 үеийн амьдралыг салалтын хохирогч болгосон увайгүй хүмүүс шийтгэлгүй өнгөрч байна. Шударга биш байна" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ