АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТ 700 АЖИЛТНАА ЦОМХОТГОНО

img

Марко Рубио АНУ-ын Төрийн департаментын бүтцийг өөрчлөн зохион байгуулах төлөвлөгөөний эхний үе шатыг өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Тэгвэл мягмар гарагт бүтцийн өөрчлөлтийг дараагийн шатыг танилцууллаа.

Уг төлөвлөгөөнд АНУ-ын Төрийн департментын 132 албыг татан буулгаж, 700 ажилтныг орон тооны цомхотголд оруулах гэж байна. Мөн дайны гэмт хэрэг болоод дэлхийн дахинд болж буй аливаа мөргөлдөөнд оролцоотой албуудыг татан буулгана гэжээ. АНУ-ын Төрийн департмент нь гадаадын улс орнуудтай үр дүнтэй хамтран ажиллах ёстой. АНУ-ын Төрийн департмент дэлхий даяар аливаа дайн мөргөлдөөнд оролцох нь тус улсын гадаад бодлогод муугаар нөлөөлнө гэжээ. Төрийн департментын бүтцийн өөрчлөлтөөр Вашингтон DC-д төвлөрсөн төв оффисын ажилтнууд орон тооны цомхотголд өртөж байна. харин Төрийн департментын албан ёсны хуудсанп Ерөнхийлөгчийн албаны ажилтнуудын бүтэц зохион байгуулалт, ажлын ерөнхий урсгалын ойлгомжтой, үр дүнтэй болгох хүрээнд ажилтнуудын тоог 15 хувиар бууруулна гэж мэдэгджээ. Бүтцийн өөрчлөлт 7-р сарын 1 гэхэд дуусах төлөвтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ