“Монголын түүх гэрэл зурагт” үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ

“Гэрэл зургийн долоо хоног” цогц үзэсгэлэн албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээ нь гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаа “Монголын түүх гэрэл зурагт” уриан дор зохион байгуулж байна. Тус үзэсгэлэн нь 2025.04.21 – 04.27-ны өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд Монголын уран зургийн галерейд үнэ төлбөргүй болж байна.
Үзэсгэлэнгийн хүрээнд:
• Түүх
• Байгаль
• Орчин үе гэсэн үндсэн сэдвийн дор Монгол орны түүхэн баримтуудыг гэрэл зурагт буулган, ховор нандин зургуудыг толилуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ