Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ҮХЦ-д өгнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ҮХЦ-д өгнө

Өнгөрөгч долоо хоногт Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дахин зургаан жил томилох Ерөнхийлөгчийн саналыг УИХ дэмжсэн. Ингээд Ерөнхийлөгч зарлиг гарган Б.Жаргалсайхан нийт 12 жилийн хугацаанд хууль цаазын тэргүүнээр томилогдов.

Харин уг томилгоотой холбоотойгоор хуульч Б.Гүнбилэг өөрийн цахим хуудаснаа Ерөнхийлөгч өөрөө хууль биелүүлэхгүй байгааг дурдаад УЕП-оор 60 нас хүрсэн хүн томилогдох учиртай ч 61 нас хүрсэн хүнийг томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж тайлбарлав. 

Ингэхдээ Ерөнхийлөгч гэхээсээ илүүтэйгээр түүний хатавч хаяанд буй хүмүүсийн ятгалгаар Б.Жаргалсайханы томилгоо хуулийн хүрээнд явагдана гэж сэнхрүүлсэн байж ч магадгүй гэсэн юм. 

Төрийн өндөр албан тушаалтнууд дээгүүрээ энэ мэтээр хууль зөрчдөг харин энгийн иргэд хууль зөрчөөд торгуулдаг, хорьж цагдуулдаг гээд хуулийг үгүйсгэх  нийгмийн сэтгэхүйг улам дэмжиж буй. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Үндсэн хуулийн цэцэд өгнө гэдгээ мэдэгдэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хуулиа зөв ойлгож, амьдралд хэрэгжүүлэх нь хуульч хүний ур чадвартай холбоотой, энэ мэт дутуу мэдлэг туршлагатай хүмүүс хилийн гаднаас хэний ятгалгаар, ямар зорилгоор ийм хагас дутуу юм яриад иргэдийн толгой эргүүлээд байдгийн бэ.. болих хэрэгтэй
2025-04-16
Энэ муу сдаг Миеэгийн хүн гээд бичээд байгаа биз дээ хүмүүс. Тэр нь ч үнэн юм байна. Үнэн биш бол Миеэгийн бүлэглэлийн зандалчин гэмт хэрэгт ял авсан Хурцын жинхэнэ хууль бус томилгоон дээр таг байгаа биз, ийм л арчаагүй новш юм даа
2025-04-16
Болих хэрэгтэй шд ээ. Үндсэн хууль дээр чинь нас хүйс шашин шүтлэг ялгахгүй гэж байгаа шүү дээ. Хуульч хүн байж энийгээ мэдэхгүй
2025-04-16
Зочин:
Үүрэгт ажлаа хийж чадаж байгаа хүнийг ерөнхийлөгч, эхлүүлсэн ажлаа гүйцээг гэж улираан томилсон гэж ойлгож байгаа шүү. Зөв
2025-04-16
60 61 ямар хамаа байна. Хиих байхаа олж ядсан тэнэг гар юмаа
2025-04-16
Зочин:
60 хүрсэн гэхээр 61 нас чинь 60хүрсэн хүн биш юм уу ойлгохгүй болчихлоо
2025-04-16
Зочин:
Ард иргэдийн төлөө дугарах гэж байгаа бол салбар олон хуульд өдөр тутмын амьдралтай нь зөрчилдөж байгаа хуулийн цоорхой, хийдэл бий.. Тэр талаар Үндсэн хуулийн цэцэд хандаж зөрчигдсөн эрхийг маань хамгаалах гэж байна гэвэл арай өөр байхсан. Хэн нэгний ятгалаг, өнгө мөнгөний төлөө нээх ард иргэд эрх ашгийг хамгаалах гэж байгаа мэт жүжиглэсэн тоглолт хийж байгаа нь хуульчийнх нь хувьд үнэхээр харамсаж байна. Хуульч болоход бас л тангараг өргөдөг байлгүй дээ.
2025-04-16
.:
Хэний ашиг сонирхол хаана хүрэх юм бол … Чадаж бгаа нэгнээ ингэж элдэв арга саам хайж унагааж өөрийнхөө амин хэрэгцээг хангадаг, Сошиалаар нэг цэцрэхсэн нөхдүүд л болж дээ …
2025-04-16
Зочин:
Ажлаа хийж чадаж байвал 60-тай байна уу 61-тэй байна уу нээх ялгаа байна уу. Авлигатай холбогдож улсаас тонолоо гэж дуулдаагүй юм байна.
2025-04-16
Ерөнхийлөгч зөв шийдвэр гаргасан.
2025-04-16
Эээ ийм юмаар нэр оллоо юу. Явахгүй санаа бна хө. Сайн хуульч юм бол олигтойхон том хэргийн мөрөөр нэг орно бгаа. Холоос цор цор гэх юм зайлуул
2025-04-16
Ерөнхийлөгчийн шийдвэр зөвөө. Дэмжиж байна. Улс эх оронд хэрэгтэй шийдвэр гаргахаар яагаад ингэж гацааж, ацаглаж байдаг юм бэ
2025-04-16
жанцан гуай энн гүнбилиг гэдэг нөхрийг хоолонд нь залгуулж өгсөн хүн дээ. хариу барих гээд хаа хамаагүй юм л хийдэг болж
2025-04-16
гүнбилэг гуай өөрөө цэцийн дарга байсан жанцан гуайн захиалгаар юу хийгээд байгааг мэднэ шүү. хувь сонирхлоо улс орны эрх ашигт мөргүүлэхээ болиорой.
2025-04-16